Дулаан тэврэлт...
Зүрхний хэмнэл аажим алдагдан улам ихээр хурдлан цохиолоно..Түг...
Түг, түг...
Түг, түг, түг...Энэ л байж шүү дээ... Өнөөх хоосрол гэгч түүнийхээ дэргэд байхад л бага багаар дүүрэн халих байж..
Би "Би чамд хайртай Юнги.."
Чин сэтгэлээс минь урган гарсан үг минь түүний минь зүрхэнд хүрэв үү гэлтэй тэр минь үзэсгэлэнтэйгээр инээмсэглэн хэр жаргалтай байгаагаа илэрхийлнэ.
Юнги "Би ч бас чамдаа хайртай"
Зөөлөн хэрнээ догдлом, удах тусам халуу шатах хайр..
Түүнийхээ энгэрт л би хорвоогын хамгийн нандин гэх цолыг хүлээн авах юм.
Саран авхай хайрын минь гэрч болж цонхоор үзэсгэлэнтэеэ гэрэлтэнэ.
Би түүнийх...
Харин тэр минь зөвхөн минийх л байх учиртай ажээ...~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Би ойн дунд байх цөөрмийн дэргэд зогсоно.
Усанд тусах тусгалыг минь саран авхай гийгүүлжээ.Эргэн тойрноо тойруулан ажигласан ч Юнги энд байсангүй...
Чихэнд минь сонстох усны чимээнээс өөр хань болох зүйлгүй саран авхайн усанд ойх тусгалыг ширтэн суув.
"Ашгүй чи иржээ.. төөрөлдсөн бяцхан үр минь." гэх намуухан хэрнээ уянгалаг бүсгүй хүний хоолойнд цочсондоо ухас хийгээд золтой л ус руу уначихсангүй.
Би "Хэн бэ?" гэсээр эргэн тойрноо харвал нүдэнд үзэгдэх зүйл байсангүй.
"Алдагдсан зүйлийг чинь олж өгөхөөр ирлээ.."
Би чимээгүй л түүний юу гэхийг сонсон суув.
"Сараар хайрлагдсан хүн-чононууд зүрхэндээ тамгатай төрдөг. Зөвхөн түүнд заяагдсан хосоо олох үед тамга ч бас ижилийнх нь зүрхэнд сийлэгддэг. Гэвч чи бол зүрхэндээ тамгатай төрсөн хоёрхон хүний нэг.. Чи анхнаасаа л Луна болж мэндэлсэн."
Би "Хэрвээ би хоёр дах нь юм бол нэг дэх хүн нь анхны Луна юу?"
"Тиймээ тэр ч бас тамгатай төрж анхны хүн-чононд дурласан юм."
Би "Тэгвэл арилсан тамгыг минь олж өгөхөөр ирсэн хэрэг үү?" гэж найдлага тавин асуувал тэр "Арилсан тамгыг сэргээх гэж биш тэр аргыг нь зааж өгөх гэж ирсэн юм. Зүрхэнд үгүйрсэн тамгыг буцааж олохын тулд бие дээр чинь эхлээд тамга үүсэх учиртай. Түүний хоёр дах сонголт нь бол.." гэх ойлгомжтой ч гэх үү? Ойлгомжгүй ч гэх үү? тайлбар дууссан юм.
ВИ ЧИТАЄТЕ
🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺
Про оборотнейЭнэ бол жирийнээс жирийн, энгийнээс ч энгийн гэдгээс алхам ч зөрөхөөргүй миний хэрхэн ээдрээтэй мөн уран зөгнөлт амьдрал руу татагдан орж альфад дурласан түүх юм. "Миний альфа.." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд яма...