Сар бүрийн арван таван

285 24 0
                                    

Тэр шөнө нь би дахиад л түүнийг зүүдэлсэн юм.

Зүүдэнд минь бараг л бүтэн болж дугуйрсан сар байсан ба би түүнийг ширтэн их л өндөр хадан хавцал дээр зогсож байв.

Түүнийг дахиад л ард минь байгааг мэдрэх дээ би баярлаж байлаа.

Би "Чи одоо хүртэл надад өөрийгөө харуулахгүй гэж шийдсэн хэвээрээ л байна уу?"

"Чи харин одоог хүртэл асуудагаа болих болоогүй юу?"

Би "Чамайг харахаас нааш бол үгүй ээ." гэж хэлэн инээгээд доош газар руу суув.

Харин удалгүй тэр хажууд минь ирэх нь мэдэгдэв. Тэр бүр дэргэд минь ирж суулаа.

Маш том бас үзэсгэлэнтэй хар чоно байсан юм... Бараг баавгайтай адил тийм том биетэй.

Би хэдий ийм том амьтан анх удаа харж байгаа ч огтхон ч айхгүй байв.

Тэр харин сар руу ширтсэн чигтээ "Чи огт айхгүй байна уу?" гэж асуулаа.

Би хариуд нь " Огтхон ч үгүй."

"Яагаад ийм итгэлтэй байгаа юм??"

Тэр энэ удаа над руу харан асуув. Түүний нүд бидний дээр байх оддоос ч үзэсгэлэнтэй гэрэлтэж байлаа.

Би түүн рүү ширтсэн чигтээ "Хэрвээ чи надад муу зүйл хийх байсан бол аль хэдий нь чамд олон боломж байсан. Тэгээд ч энэ чинь ердөө л зүүд шүү дээ."

"Зүүд бүх зүйлтэй холбоотой байдаг юм"

Би "Чамд нэр байгаа юу?" гэж асуучихаад хэр тэнэг зүйл асууснаа бодон урд байх хавцал руу үсэрчихмээр санагдаж байлаа.

"Би ердөө л нэг чоно шүү дээ. Яагаад надад нэр байгаа гэж бодоов?"  гэж асуугаад тэр инээв.

Би "Чи энгийн нэг чоно биш гэсэн биз дээ. Бас чи ярьдаг шүү дээ. Тэгээд л асуусан юм."

"Дараагын уулзалтан дээрээ хэлж өгье" гэж хэллээ.

Би "Маргааш уу?" гэж асуухад тэр
"Маргааш бид уулзаж чадахгүй гэж айж байна" гэхэд дотор харанхуйлах шиг санагдав.

Тэр харин энэ байдлыг минь мэдсэн мэт нүд рүү минь ширтээд "Маргааш арван таван шүү дээ. Сар хамгийн үзэсгэлэнтэй манддаг өдөр, чононууд завгүй байдаг юм." гэж намайг тайтгаруулах мэт хэлэв.

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now