Ижил...

290 28 0
                                    

Ойн дунд байх том байшингийн үүдэнд хэсэг хөвгүүд ярилцан инээлдэн зогсоно. Тэднийг сайн ажвал бүгд л хүдэр чийрэг биетэй, царайлаг залуус байв.

Юнгигын талаас :

Жонгүг "Юнги хён? Энэ жил олж чадах болов уу? Би аль хэдийн нь арван зургаа хүрчихсэн." гэсээр дээшээ харан догдолсон царай гаргана.

Хэдхэн өдрийн дараа ахлах сургуульд орох сүргийн гол хүчний хамгийн балчир маань ижилээ олж чадах талаараа догдлон асуулаа.

Намжүүн "Би арван наймтай одоо хүртэл ижилтэйгээ учраагүй байна."

Жин " Тэр чинь саран авхайн заяасан хос шүү дээ. Зүгээр тэнгэрээс унаад ирэхгүй. Манай сүргийн альфа ч ижилээ олоогүй байгаа шүү."

Би "Учрах ёстой бол тэгж байгаад уулзах л байлгүй дээ. Би тийм ч их яарахгүй байна." гэж хэлэн ойн зүг хурдлан гүйж яваад чоно төрхөм дөө хувирлаа.

Удалгүй залуус ч ардаас минь гүйж явсаар хувиран хамтдаа давхив.

Бид бол хүн-чоно...

Үлгэр домог, уран зөгнөлт кино, зохиол дээр гардаг өнөөх чоно болж хувирдаг хүмүүс..

Бидний талаар мэдэх хүмүүс цөөн бий бусад нь биднийг зөвхөн уран төсөөлөл гэдэгт итгэдэг.

Би "Жин, Хусог, Намжүүн гурав ойн зүүн жигүүрээр Жонгүг, Жимин, Тэхён гурав баруун жигүүрээр эргүүл хий." гэж зааварчилгаа өгөөд өөрөө урагш давхилаа.

Ойрд манай нутгаар тэнүүлчид үзэгдэх болсон элдэв асуудал гаргахгүйн тулд бид эргүүл хийж ойг бас хүмүүсийг хамгаалж байгаа юм л даа.

Бид ямар ч тэнүүлчид олж хараагүй учраас гэр гэртээ харьлаа. Гэвч тэр шөнө хэн нэгэн хүн миний зүүдэнд орж ирсэн юм. Хүн-чононууд бусдын зүүдэнд нэвтэрч чаддаг ч өөрсдийнх нь зүүдэнд хэн нэгэн нэвтэрч байсныг дуулаагүй тул би  их гайхсан.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Зүүдэнд минь манан татсан ой байх ба би тэнд надаас өөр хэн нэгэн байгааг мэдэрч байсан юм.

Би ч түүний байх зүг рүү урагшлан очиход тэр хэн нэгнийг хайх мэт ийш тийш харж байв. Тэр намайг манан дунд харж чадахгүй байх ч би түүнийг харж чадаж байсан юм.

Би "Сайн уу?" гэж түүнээс асуувал тэр гайхан арагш эргэн хараад "Хэн бэ?" гэх нь тэр...

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now