Аврагч..

281 23 0
                                    

Зөвхөн сар л биднийг гэрэлтүүлэх ба тэр хавиар тусламж хүсчихмээр ганц ч хүн явахгүй байлаа.  

Айсандаа гар хөл минь чичрэн даарч эхэллээ. Гэхдээ би эрүүл ухаанаар сэтгэж тэднээс яаж мултрахаа бодож байсан юм. 

Тэд над руу дөхсөөр...

"Чи тэгээд бидэнтэй зугаацахгүй хэрэг үү ??"

"Аливээ хонгор минь үдшийг бидэнд зориулаач дээ." гэж тэд сэжиг хүрмээр хоолойгоор хэлэв.

Би ном хийсэн цүнхээ мөрнөөсөө салган тэднийг ойртвол цохиж унагах талаар бодон гартаа ойр авлаа.

Тэгээд би "Надаас хол бай!!" гэж хэлэхэд надаас зоригтой биш айж мөн чичирсэн сонин хоолой гарав.

Тэд намайг шоолж инээлдээд улам л дөхөж эхэллээ. Удалгүй нэгнийх нь гар миний бэлхүүсээр тэврэн авав. Би ч гартаа байх цүнхээ толгой дундуур нь буулгав.

Тэр залуу ёолон дуу алдаад намайг харааж эхлэхэд бусад нь түүнийг шоолно. Тэгээд өөр нэг нь "Ширүүхэн туулай юм биз дээ? Надад ийм охид таалагддаг." гээд над руу дөхөв.

Надад цохиулсан нэг нь хараал урсган над руу хараад алгадах гэж байхад харанхуй гудамны нөгөө үзүүрээс машины гэрэл асан хүчтэй хаазлан биднийг чиглэн хурдтай давхисаар бараг дайрах нь уу? гэлтэй ойртож ирээд шарван зогслоо.

Машинаас ууртайгаар бууж ирэх нэгнийг би цаанаас давхиж ирэхэд нь л мэдэж байсан гэвэл итгэх үү?

Би түүнийг Юнги гэдгийг яагаад ч юм бэ зөнгөөрөө мэдэрч байсан юм. Тэгээд надад яагаад ч юм талархам бас аюулгүй тийм мэдрэмж төрж баярлав.

Тэр маш ууртайгаар машины хаалгаа савж хаагаад бидэн рүү дөхөж ирлээ.

Гэтэл өнөөх залуусын нэг нь "Хөөе хөгшөөн чи чинь солиотой юм уу? Биднийг дайрах шахлаа шдээ!!" гэж их л уурсан хэллээ.

Юнги харин маш ууртайгаар "Юүми нааш ир!!" гэв. Түүний хоолой хэтэрхий аймшигтай сонсогдож байсан юм. Би тэдний дундаас бараг гүйхээрээ шахуу Юнги рүү очиж зогсов.

"Наа чинь чиний охин юм уу?" гэж нэг нь илүү хошуулав.
"Тийм ч аятайхан охин биш байхад яасан сүртэй уурладаг юм бэ дээ" гэж өшөө нэг нь хэлээд бусадтайгаа нийлж инээлдлээ. 

Харин миний дэргэд зогсох Юнгигын амьсгал хүндэрч ууралсандаа шатаж байгаа нь мэдрэгдэж байв.

Би ч түүнийг өшөө илүү уурлуулахаас эмээгээд "Би зүгээрээ Юнги явцгаая!" гээд гарт нь хүрэхэд түүний бие халуурч байгаа мэт л аймшигтай халуун байлаа.

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now