1.

986 115 10
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.







*5 жилийн дараа*

Өдрийн ажил дуусч гэртээ ороход саяхан хайрсан талхны амттай үнэр үнэртэнэ.

"Охин минь,чи ажлаа дуусчихсан уу?"

Би толгой дохин:"Тиймээ ээжээ,өнөөдрийн бүх ажлаа дуусгачихсан. Аав хэзээ ирэх юм бол?"

Тэр надад халуун шөл аягалан өгөөд:"Маргааш гэхэд ирчих байхаа. Нээрээ Томмигийн нэг шүд нь хөдөлчихсөн байна лээ"

Энэ хүүхдүүд арай л хурдан том болоод байна шүү.

"ТОММИ,БИЛЛИ?"

Тэр хоёр өрөөнөөсөө гүйлдэн ирж байгаа нь сонсогдоно.

"Ээжээ!?"

"Ээж?"

Тэд намайг тэврэн авахад би тэдний духан дээр ээлжлэн үнслээ.

"Томми, чиний шүд хөдөлсөн гэж сонслоо. Энэ үнэн үү?"

Томми:"Эмээ!" Гэж хэлээд түүн рүү муухай харан:"Та ээжид хэлэхгүй гэж амласан биздээ?"

Ээж инээн:"Ээжид чинь хэлэхгүй бол эмээ нь дараа нь загнуулна шүү дээ"

Билли:"Эмээ муухай! Эмээ хов зөөдөг!"

Бид хоёр тэднийг шоолон инээлээ.

Би:"Томми,чи яваад шүдээ угаагаад ир. Дараа нь ээж нь хөдөлсөн шүдийг авч өгнө за юу?"

Томми доош харан:"Гэхдээ өвдөнө биздээ?"

Билли тзүний нуруу руу цохин:"Чи чинь эр хүн биз дээ?! Айгаад байгаа юм уу?!"

Томми Биллиг түлхэн:"Би айгаагүй заа!"

Билли инээн:"Чи айгаад л байна шдээ!"

Би тэднийг салган:"Хөвгүүдээ! Муудалцаж болохгүй шүү! Билли ахыгаа тайван орхи! Хэзээ нэгэн цагт чиний ч бас шүд хөдөлнө шүү!"

Намайг хэлэхэд Билли амаа даран цааш гүйн одлоо.

Томми түүний хойноос шоолонгуй гүйв.

+DoN+Where stories live. Discover now