6.

1.2K 109 4
                                    

[WARNING! MATURE CONTENT!!]

[WARNING! MATURE CONTENT!!]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Хүүхдүүдийг оронд нь оруулж өгөөд орных нь дэргэд суулаа.

"Ээжээ? Ном байхгүй юм чинь үлгэр ярьж өгөхгүй гэсэн үг үү?"

Би:"Ээж нь цээжээрээ мэддэг үлгэрээ яриад өгөх үү?"

Билли толгой дохиход Томми:"Та яагаад энд ирснээсээ хойш бид хоёрт үлгэр ярьж өгөөгүй юм бэ?"

Би тэдэнд юу гэж хэлэхээ бодож байтал Билли:"Та бид хоёрт биш аавд үлгэр ярьж өгсөн юм уу?"

Би инээмсэглэн:"Тиймээ. Аавд нь үлгэр ярьж өгсөн юм"

Томми:"Аав өөрөө уншиж чаддаг байж яагаад заавал таниар яриулсан юм бол?"

Билли Томми руу харан:"Тэнэгээ! Ээжийн ярьдаг үлгэр гоё болохоор!"

Тэд маргалдан нэгнийгээ түлхэхэд инээд хүрэн тэднийг салган:"Бамбаруушнуудаа! Хоорондоо муудалцаж болохгүй шүү!"

Тэд ноцолдохоо больж миний ярих үлгэрт анхаарлаа хандуулан хэвтлээ.

"Эрт урьдын цагт аав баавгай ээж баавгай бяцхан бамбаруушийн хамт аз жаргалтай амьдран суудаг байжээ..."

Би үлгэрээ ярьж эхлэхэд тэд нүдээ анин зүүдний ертөнц рүү аяллаа.

Орондоо орохоос өмнө шүршүүрт бүлээн усны доор зогсоно.

Шүршүүрээс гарах усыг бороо гэж төсөөлөн нүдээ анин тайвширах гэж хичээнэ.

Энэ бүхэн хэзээ дуусах бол? Би тэвчиж чадах болов уу?

Бэлхүүсээр минь хүйтэн гар орж ирэхэд цочин эргэж харвал Росси инээмсэглэн зогсож байв.

Тэр үргэлж инээмсэглэж явдаг. Гэхдээ тэр яг энэ инээмсэглэл шигээ жаргалтай байж чаддаг болов уу?

"Бяцхан охин минь?"

Түүний уруул минийхтэй нийлэхэд би ахин нүдээ анилаа.

+DoN+Where stories live. Discover now