Өрөөнд байх бусад хүмүүс гарахад Росси бид хоёр үлдэв.
Тэр миний өөдөөс харж сууснаа бүдүүн тамхиныхаа гашуун утааг над руу үлээж:"Яасан? Чи хуучин найзынхаа тухай сонсоод цочирдсон харагдаж байна?"
Би амьсгалаа цохицуулахыг хичээсэн ч хичээх тусам улам л хэцүү болж байлаа.
"Ямар нэгэн хэлэх зүйл байхгүй юу?"
Тэр зивүүнээр инээмсэглэн хэлэхэд биеийн шар үс босч түүнийг өөрийн мэдэлгүй алгадаж орхилоо.
Тэр тамхиа газар шидээд хоолойг минь боож намайг хананд шахан:"Намайг алгадна гэнээ!"
Тэр шүд зуун хэлэхэд бие минь чичирж өнөөх айдас буцан ирлээ.
Тэр гараа суллан хацрыг минь илээд:"Уйлах хэрэггүй дээ хайрт минь. Чамд би байна шүү дээ!"
Би түүний хүйтэн гарыг өөрөөсөө холдуулахыг хичээн:""Яагаад? Яагаад ийм зүйл хийгээд байгаа юм?"
"Юу хийгээд байгаа юм гэж? Би юу буруу хийсэн юм?" Тэр ямар ч гэмгүй нэгэн шиг хариулахад нь би гайхширлаа.
Тэр үнэхээр сайн жүжигчин юм гээч? Миний төсөөлж байснаас хамаагүй илүү юм!
Би түүний хацарнаас барин өөрлүүгээ харуулж түүний нүдийг ширтэхэд тэр инээмсэглэв.
"Бяцхан охин минь, чиний төлөө би бүгдийг хийх болно!"
"Хэрэв тийм л юм бол...бүгдийг хаяад энгийн гэр бүл шиг амьдарцгаая? Томми,Билли чи би?"
Би түүний хариултыг таамаглаж байсан ч дотор минь байх бяцхан итгэл надад түүнийг зөвшөөрнө гэж хэлж байлаа.
Диего-н миний төлөө гаргасан золиос дэндүү их дэндүү том байсан! Одоо миний түүнд туслах ээлж болсон!
"Хонгор минь дээ?" Тэр толгойг минь илж духан дээр минь үнсээд:"Чи нэгэнт л тоглоомд орсон бол гарах боломж байхгүй!"
YOU ARE READING
+DoN+
Non-Fiction"Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг" Эргэн тойронд нь дуу гара...