Хөвгүүдийн тоглохыг гунигтайгаар ажиглан суулаа. Гэдэс минь томорч энэ газраас зугтах нь битгий хэл хөдлөхөд ч хэцүү санагдана. Жирэмсэн болсноос хойш Росси надтай эелдэг зөөлөн харьцдаг болсон ч энэ нь удаан үргэлжлэхгүй гэдгийг хэн хэн нь сайн мэдэж байлаа."Ээжээ! Томми миний машиныг надаас булаачихлаа!"
Билли уйлагнасаар гүйн ирэв.
"Томми, Билли! Ээж нь юу гэдэг билээ?"
"Эвтэй байвал хүчтэй"
Тэд нэгэн зэрэг хошуугаа унжуулан хэллээ.
"Яг зөв. Томми ахынхаа тоглоомоор тогломоор байвал эхлээд ахаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй шүү!"
"Ойлголоо ээжээ"
Тэд эвлэрэн үргэлжлүүлэн тоглолоо.
"Чи минь үнэхээр сайн ээж шүү!"
Росси инээмсэглэсээр орж ирэхэд уур амьсгал тухгүй болсон мэт санагдав.
Тэр гартаа барьсан жижиг хайрцагтай зүйлээ надад өгөн:
"Зөвхөн эхнэрт минь л сайхан харагдах байх гэж бодсон юм!"
Хайрцаган доторх гялалзаж гялтганасан чамин зүүлтийг тэр гаргаж ирээд хүзүүнд минь зүүж өглөө.
"Эхнэр минь, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна!"
Алт эрдэнэс, хөрөнгө мөнгө, эрх мэдэл намайг аз жаргалтай болгохгүй гэдгийг тэр хэзээ ч ойлгохгүй байх?
Тэгсэн ч би инээмсэглэн баярлаж буй мэт жүжиглэсэн юм. Өөр сонголт байгаа гэж үү? Бие минь сул, дотор минь бяцхан зүрх цохилж байна! Дээрээс нь хоёр хүү минь өөрсдийгөө хамгаалж чадах насанд хүрээгүй байхад яаж энэ хүний өөдөөс тэмцэж чадах билээ?
"Өнөөдөр гадуур оройн хоол идэцгээе?"
Би толгой сэгсрэн:"Би ядраад байгаа болохоор гадагш гармааргүй байна?"
YOU ARE READING
+DoN+
Non-Fiction"Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг" Эргэн тойронд нь дуу гара...