2. THE DREAM

426 47 2
                                    

- Жинхэнэ хайрын түүхэнд төгсгөл гэж байдаггүй -

Шөнийн тэнгэрт байх сарыг үүлс халхалж, одод анивчина

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Шөнийн тэнгэрт байх сарыг үүлс халхалж, одод анивчина. Энэ үед аль хэзээний судалгааны багийнхан бүгд гүн нойрондоо умбасан байх аж. Харин ганцхан Сора л зүүдэндээ дахин хар дарна.

Түүний зүүдэнд судалгааны багийнх нь нэгэн бүсгүй байх ба бүсгүй орноосоо босон хаа нэг тийшээ яарч байгаа мэт хурдтай гэгчинь алхана. Удалгүй бүсгүй малталт хийж буй газраас цааш ирсэнээсээ хойш сайн тогтож ч хараагүй цаанаа л айдас хүргэм шигүү ой руу алхаж байлаа. Тэгээд ой дотор яг л нэг зүйлийг хайх мэт ийш тийш холхино. Удалгүй өөрийн байгаа газраасаа нэгэн хурц үзүүртэй хугарсан мөчир бариад хуруугаа зүсэж орхив.Газрын хөрсөн дээр түүний түүний бүлээн цус ганц хоёроор дусалсаар. Хачирхалтай нь бүсгүй хором хүрэхгүй хугацааны дараа ухаан балартан унав.

Сора аймшигт зүүднээсээ цочин сэрвэл хамаг биеийнх нь хөлс цувчихсан, цээжний гүндээ асар их айдастай байлаа.Тэр хажуу тийш харвал үүр цайж, ойгоос шувууд жиргэх нь сонстоно. Баруун тийшээгээ хараад цагаа харваас яг л 4:13 минут.

"Хараал ид гэж. . . Яахаараа дандаа энэ цагт!"

Сора санаа алдан унтахыг хичээн нүдээ анин хэвтэнэ. Тэгээд тэр хачин жигтэй зүүдээ бодох аж. Үнэхээр хачин гэмээр бодитой байсан тэр зүүд. Чухамдаа гол асуудал нь яагаад тэр бүсгүйг гэж? Тэр бүсгүйг Сора чадан ядан л таних атал  яагаад тэр гэж?

Ийн бодон хэвтсээр тэр унтсан ч үгүй.

Нэг л мэдэхнээ нар мандаж Сора ч орноосоо босов. Түүнийг босохтой зэрэгцэн гадаа хэн нэгний чангаар хашхирах нь сонстлоо.

Сора гэлтгүй бүгд яаран майхнаасаа гарахад Сора харсан дүр зураглалдаа итгэлгүй таг гацан зогслоо. Түүний зүүдэндээ харсан бүсгүй дүрээрээ мөн байх ба хуруугаа үнэхээр зүсчихсэн бололтой , хуруунд нь цусны хатсан ором байв. Сорагийн нүдэнд нулимс цийлэгнэн зогсоход  Жош хэдийнээ хажууд нь ирчихсэн байв. Тэгээд түүний багахан чийгтэй хүйтэн гарнаас атгаад зүгээр эсэхийг нь лавлахад хариу үгүй  хөлдсөн мэт чичрэн зогссоор. 

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now