~Би чиний нүд рүү ердөө нэг минут л эгцэлж харахад хайр дурлалын талаар хэлж болох мянга мянган үгс ундардаг~
~Тэнгисийн Орон~Гадаа ширүүн бороо үерлэн орохыг өөрийн шилтгээнээс Посейдон харан зогсоно.
Түүний өргөө бүхэлдээ харанхуй, хүйтэн бас жихүүдэс хүргэм байлаа.
Посейдон хилэгнэж буй нь үнэн. Тийм болохоор л энэ ширүүн аадар бороо үерлэн орж буй юм.
Гэхдээ түүний дотор уурлахаас илүүтэй айдас давамгай байсан юм.
Тэр айж байгаа. Өөрийн хайртай бүсгүйгээ энэ олон жилийн дараа харах байтал түүнээс урьтан Ахилл түүнийг олзолчихсонд уурлаж, дахин хайрт Медузаг харж чадахгүй байх вий гэдгээс Посейдон үхтлээ айж байсан юм.
Түүний энэ аниргүйг эвдэн түүний итгэлт түшмэл өрөөг нь тогшив.
Посейдон хөмсгөө зангидсаар зөөлөн дуугаар орохыг тушаалаа.
"Хаантан минь, Нарны Орноос элч бидэнд ирлээ. . Элч нь Синоп жанжин байна. Тэр таныг том танхимд хүлээж байгаа."
Посейдон нүдээ нээсээр, хөмсгөө зангидан эргэхэд түүний хөгшин түшмэл түүнд бөхийсөөр үлдлээ.
Посейдон тайван алхсаар өөрийн сэнтийдээ суун Синоп жанжинг сонжих аж.
Синоп түүнд бөхийн газар нэг хөлөөрөө өвдөглөн хагас суусан байлаа.
"Зүгээр дээ, босож болно. Гол зорилгоо тойруулалгүй хэл!"
Посейдон нүдээ эргэлдүүлсээр ийн хэлвэл Синоп шүдээ хавирсаар дээш босон ярьж эхлэв.
"Хэд хоногийн өмнө бидэнд манай иргэний нүд ирсэн билээ. Мэдээж хүнд ялтанг л ийн шийтгэдэг гэдгийг мэдэж байна. Гол нь энэ бүхэн эндүүрэл байсан. Тэр этгээд манай орны иргэнмөн ч бид тэднийг улсаасаа гараад танай оронд тагнуулаар 3 сар болсныг илрүүлсэн. Энэ бүхнээс, ялангуяа бид Еленаг хордуулах хэрэгт буруугүй нь харагдаж байна. Тиймээс энэ үл ойлголцлыг засахын тулд би энд ирсэн минь энэ байна."
YOU ARE READING
The Gods of Heaven: Bloody Fate
Mystery / Thriller"Би цаг хугацаагаар аялна гэж кино, ном зохиол дээрээс л үзэж байсан. Гэвч яг бодитоор. . .онолын хувьд яривал ийм байх ямар ч боломжгүй зүйл. Нэг бол би солиорсон байх..."