19.ERIS-KIM SEOKJIN

275 50 7
                                    

~Хайрыг гараа дэлгэхтэй зүйрлэж болно. Хэрэв чи гараа хумибал өөрөө өөрийгөө л тэвэрч үлдсэн байх вий.~

                                                                                                   ~Сорагийн талаас~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                 
                                                                                 ~Сорагийн талаас~

Бие минь жингүйдэж, толгой хүчтэй эргэсээр нүдээ нээхэд намайг өнөө л нэг хүйт даасан өргөө угтав.

Нүдэнд минь өөрийн эрхгүй нулимс хурсаар хэдхэн хормын өмнө харсан үйл явдалдаа үл итгэнэ.

Эрис. . Бас Сайки хоёр.

Би орноос хурдтай босон цонхоор гадаах орчныг тольдлоо.

Яг л тэр өдөр шиг байсан юм. Посейдоны нууц цэцэрлэг рүү очдог өдөр шиг. Хүйтэн, хүчтэй аадар бороо орсоор л байжээ.

Би яг одоо Харанхуйн Орон руу явмаар байна. Эрисд би үнэхээр тусалмаар байна! Афродитагаас болж бүхэл бүтэн хоёр хүний нэр төр, амь нас, амьдрал ийн эрсдсэн байхад би зүгээр хараад сууна гэж үү?

Посейдоны гарт үхсэнээс Сайкиг амилуулж жинхэнэ үнэнийг тогтоочхоод үхсэн нь дээр!

Би шүүгээнээс хамгийн зузаан хувцсыг шүүрэн авсаар өмсөж байхад хаалгаар Мисү ороод ирэв.

Мисү гартаа жижигхэн алчуур болон савтай ус барьсан байх аж. Бодвол намайг асрах гэж байсан биз.

Тэр илт гайхширсан нь бүлтгэр нүднээс нь харагдана.

"БУРХАН МИНЬ!! Т-ТА СЭРГЭЧИХЖЭЭ!?"

Мисү чанга уулга алдан гаран дахь зүйлсээ ойролцоох тавиур дээр тавьчхаад над руу гүйн ирэв.

Түүний чанга дууг гадаа байх цэргүүд ч сонссон бололтой, нэлээн олон зэвсэгтэй цэргүүд гүйлдэн орж ирлээ.

Ойлгомжтой.. Посейдон намайг яасан ч Харанхуйн Орон руу явуулахгүй нь ойлгомжтой!

Мисү намайг зөөлөн татаад айсан байдалтай над руу харлаа.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now