-- Боломжгүй (impossible) гэж үгүй, үг нь хүртэл i'm possible (Би боломжтой)--
Нарны Орны хотоор алтан хувцастай цэргүүд түүнийг тал талаас нь түлхэн явсаар л.
Хотын гудамжаар цэргүүдэд баригдан явах Сораг хотын иргэд ихэд сониучирхан харцгаана. Сора өөр лүү нь харах олон харцыг үл тоон хөмсгөө зангидан явах аж.
Тэр зүгээр л ийм солиотой үед тэвчээртэй хүлээгээд байж чадахгүй.Сорагийн талаас:
Хурц нар нүүрэн дээр минь тусаж би үнэхээр их халууцаж байна. Энэ үнэхээр жинхэнэ 'Нарны Орон' байх нь . Тийм үү?
Би яг солиорчихож. Жинхнээсээ.
Саяхан л би тэр хараал идсэн новшийн бунхан дотор ухаан алдсан шүү дээ.Эсвэл кино, олон янзын зохиол дээр гардаг шиг цаг хугацаагаар аялаад байгаа юм болов уу?
Үгүй ээ. . . Ийм байх ямар ч үндэслэл , боломж байхгүй! Гэхдээ л энэ бүх мэдрэмж бодит байна.
Би эргэн тойрноо ажиглалаа. Эндхийн хүмүүс бүгд алтан шаргал эсвэл цагаан өнгийн хувцас өмсчихөж. Эмэгтэйчүүд нь үсээ боочихсон байх юм.
Аан, үгүй дээ. Хэрэв үнэхээр би жинхэнэ нарны оронд байгаа юм бол :
Зөвхөн гэрэлсэн эмэгтэйчүүд л үсээ боодог ба гэрлээгүй эмэгтэйчүүд үсээ сүлжин явдаг бол нас биед хүрээгүй охидууд нь үсээ задгай тавин урд хоёр хэсгээсээ багаханыг авч сүлждэг байсан. Харин бэлэвсэн эмэгтэйчүүд нь үсээ тайрдаг ба нөхөртэй болох хүртлээ тайрсаар л байдаг. Энэ ч үнэхээр үнэн л юм байна. Учир нь энд халзан эмэгтэйчүүд мэр сэр байж байсан юм.Би яагаад ч юм мушилзлаа.
Бүхэл амьдралаа би эртний түүхийг судлахад зориулсан. Ядаж л 26 жил. 11 сар 5 хоног. 27 хүрэхэд би их ойрхон байсан юмсан.
Энэ үед л би гэр бүлээ их харуусав. Ялангуяа ээжийгээ хамгийн их. Амласан юмсан. Очно гэж. Тэд маань намайг хүлээгээд л суугаа байгаа даа. Харин би энд ингээд үхсэн амьдаа ч ялгахгүй явж байдаг.
YOU ARE READING
The Gods of Heaven: Bloody Fate
Tajemnica / Thriller"Би цаг хугацаагаар аялна гэж кино, ном зохиол дээрээс л үзэж байсан. Гэвч яг бодитоор. . .онолын хувьд яривал ийм байх ямар ч боломжгүй зүйл. Нэг бол би солиорсон байх..."