38.DIE

321 54 21
                                    

- Үхсэн хүмүүсээр дүүрэн нийгэмд намайг амьдралаар дүүргэдэг хайр-

- Үхсэн хүмүүсээр дүүрэн нийгэмд намайг амьдралаар дүүргэдэг хайр-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

           -Тэхёны талаас-

Харийн бүсгүйн надад хэлсэн үг. Үнэхээр намайг айлгаж чадсан. . Би үхнэ гэдэг. . Байж болно гэж үү?

Түүнийг тийм байдалтай орхин Тэнгисийн Орондоо ирэхдээ би гэмшсэн. Энэ бүсгүй үнэхээр намайг тэнэг болгож чадаж байна гээч. Хараал ид гэж.

Маргааш нь санаснаар минь Жонгүг над дээр зочиллоо.
Тийм ээ, ууртай Жонгүг. Эсвэл харийн нэгэнд сэтгэлээ нээсэн мунхаг Жонгүг гэх үү?

"Юу болоов? Анд минь?"
Түүний ямар хэргээр над дээр ирж байгааг мэдэх ч би албаар ийн ёжлон асуулаа.

"Хараал идсэн чамд би анхааруулсан юмсан. Би хүртэл түүнд хүрдэггүй байтал чи"

"Сэраг яах гээд байгаа юм? Түүнээс ийн урваж буй чинь шударга хэрэг үү?"

Би түүний яриаг таслан ийн хэлэхэд тэр шүдээ хавирсаар дуугүй л зогсоно.

Би түүн рүү цоо ширтсэн чигтээ
"Түүнд дурласан гэдэгтэйгээ эвлэрэх хэрэг үү? Тэгээд хэзээ ч дуусгамгүй гашуун нулимсан дунд живэх гээюү? Аль эсвэл түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болчихвол ямар гаслам хувь тавиланг туулна гэдгээ чи мартаа юу?! Ухаан ор, Жонгүг"

Жонгүгийн зангидах гар нь чичирсээр тэр уураа арайхийн хянаж буй бололтой.

"Би цаг, минут, секунт тутамд үүнийг бодож шаналдаг,Тэхён."

"Хайртай болчхоогүй дээрээ түүнээс холд,Жонгүг. Би түүнтэй өөрөө учраа олох болохоор Сэраг бас хүүгээ бодоод . . хэн гэдгээ санаад түүнээс холд"

Жонгүгийн царайнд үгээр хэлэхийн аргагүй байдал үүссээр тэр эцэст нь надад бөхийв. Тэгээд юу ч хэлэлгүй гарч одлоо.

Энэ харийн бүсгүй үнэхээр ямар нэг хараалтай бололтой.

Миний бодож байгаа үнэн бол түүний сүнс их онцгой. Тийм болохоор л миний өндөр шившлэгт ертөнцүүд рүү чөлөөтэй орж гарч чаддаг.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now