~Амьдардагтаа биш энд хайр оршдог учраас Бид амьдралд хайртай.~
~~~
"Би Посейдонтой уулзмаар байна, Мисү?"
Шинэ өргөөнд, шинэ шивэгчидтэй болсон ч үнэндээ надад юу ч сонин биш байна.
Зүгээр л юу болоод байгааг мэдэх хүсэл л намайг тэр чигт нь бүрхчээ.
Гадаа орох ширүүн бороог ширтэн суухад Мисү урдуур минь орж ирэн зогсоход би сая л цонхноо харцаа салгав.
Мисү над руу санаа зовнингуй ширтэх аж.
"Та... та итгэлтэй байна уу? Тэнгисийн Бурхан тантай уулзах нь байтугай таныг орж гарахыг тань хатуу хориглож, тан дээр надаас өөр нэгнийг оруулахыг хатуу хориглосон шүү дээ."
Би хүйт даах буйдан дээрээс босоод цонхны хажууд очин зогслоо. Тэгээд аль болох өөрийгөө барихыг хичээн ярьж эхэллээ.
"Мисү. Би энэ хүйт даалгасан хулганы нүхэнд бүхэл бүтэн 8 хоног байлаа. . Би надаас нуух учир битүүлэг үйл явдлыг мэдмээр байна. Тиймээс Посейдонд очоод . . Үгүй ээ! Би өөрөө очно!"
Гэнэт л хамаг дургүй хүрч огцом эргэсээр хаалга руу хурдан алхах бол Мисү гарнаас минь сандран атгав.
Би ч гараа мултлан аваад хаалгыг түлхвэл хаалга огт онгойсонгүй. Гайхалтай!
Тэр намайг ямар ид шидээрээ энд цоожилжээ.
Уурссаар хөлөө дэвслэн Мисү рүү харвал тэр санаа алдсаар
"Энэ хаалгыг ганцхан би л онгойлгох шишвлэгтэй. ."Бачимдаж яг үхэхнээ .
"Тэгвэл надад онгойлгож өг Мисү! Би тэр тэнэг Тэнгисийн Бурхантай уулзмаар байна! Би тушааж байна! Мисү!"
Мисү уруулаа хазлаад толгойгоо сэгсрээд над руу аргадах мэт харав.
"Та жаахан л хүлээх хэрэгтэй. Ахилл жанжин ирээд энэ бүхний учир олдвол та эндэ-"
YOU ARE READING
The Gods of Heaven: Bloody Fate
Mystery / Thriller"Би цаг хугацаагаар аялна гэж кино, ном зохиол дээрээс л үзэж байсан. Гэвч яг бодитоор. . .онолын хувьд яривал ийм байх ямар ч боломжгүй зүйл. Нэг бол би солиорсон байх..."