30.TRAP

260 41 10
                                    

-Хайртай хүн чинь өөрөөс нь түрүүлж насан өөд болж, өөрөө түүнийг насан туршдаа үгүйлэн санах мэдрэмж-

-Хайртай хүн чинь өөрөөс нь түрүүлж насан өөд болж, өөрөө түүнийг насан туршдаа үгүйлэн санах мэдрэмж-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


        -Сорагийн талаас-

Чихэн дээр минь шувууд жиргэх нь сонсогдоход би нүдээ нээлээ. Гэхдээ тэс өөр орчин намайг угтлаа. Асар том сараана цэцгэн дунд би байсан юм.

Тэс өөр орчин, тэс өөр мэдрэмж угтсанд багагүй гайхан өөрийнхөө биеийг тэмтэрч үзлээ. Яг л миний бие. Гэхдээ ямар ч өвдөлт,гэмтэл, шархгүй. Бас тансаг торгон даашинзтай байсан юм.

Өөрийнхөө үсийг тэмтрэн үзвэл үсний минь өнгө шаргал байв. Ойгомжтой. Энэ нөгөө шаргал үст үү?!

Ойрхон урсах гол руу гүйн очсоор өөрийгөө харвал чамин гоёл, ягаан энгэсэгээр нүүрээ будсан шаргалт үстэй би байлаа.

Өөрийгөө ахин тольдон суухад холоос хэн нэгний хашхирах сонстов.

"Охин минь! Охин минь! Аавдаа ирэхгүй хэрэг үү?"

Сараана цэцгийн талбайгаас цаахан талд маш том цайзын наахан нэгэн настай эр намайг чиглэн чанга хашхирч байлаа.

Намайг охин минь, гэсэн үү?

Тэр үл мэдэх хөгшин рүү харахад тэр нааш дулаахан мишээсээр гараараа даллах нь үзэгдэнэ.

"Хайрт гүнж минь? Аавдаа ирээч?"

Түүний сүүлийн хэлсэн үгийг би сонсож чадсангүй. Чих минь дүнгэнэсээр, толгой минь эргэн газарт унав.

Удалгүй ахин нүдээ нээхэд би өнөөх ёрын өрөөнд сэрэх нь тэр.

Үзэн ядаж байна!

Гэхдээ бие минь ямар ч өвдөлтгүй байлаа. Бас нойтон.

Гайхширсаар дээш өндийвөл би ягаан хясаагаар хийсэн ванн шиг зүйлэнд цусан дотор хэвтэж байсан юм.

Ахиад л цус уу? Амьсгал минь давчидсаар чангаар хашхиран уйллаа.

Энэ цусыг харахад л, аймшигт араатан, цусан гол санаанд орж ирэв.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now