~Хайр яг салхи шиг, чи харахгүй ч мэдэрч чадна.~
~Эрисийн талаас~Тэр үл таних бүсгүй үнэхээр зоригтой.
Посейдоноос ч айхгүйгээр түүний өөдөөс сөрөн байж энд ирчхээд дотор нь юу байхаас ч айлгүйгээр тэр толь руу орно гэдэг. .
Би үнэхээр түгшихгүй байж чадсангүй. Хэрвээ энэ бүсгүй ч тэр, Мирэ ч тэр гарч ирж чадахгүй гацчихвал яах бол? гэхээс би тайван байж үл чадна.
Жонгүг харин юу ч болоогүй мэтээр тайван зогсож байлаа.
Тэр над руу харан толгойгоо сэгсэрсээр намайг дооглосон харц гаргасаар зогсоно.
Зүрх сэтгэлгүй ч амьтан бол доо. Ахилл.
Удсан ч үгүй толин дотроос шувууд жиргэх чимээ сонсогдож, түүнийг минь илэрхийлэх мэт салхи исгэрэх нь мэдрэгдэж эхэллээ.
Цаг ахих тусам миний зүрх чичирж байсан юм.
Харин Жонгүг миний хажууд ирэн намайг тайвшруулах гэсэн шиг мөрөн дээр минь зөөлөн товшив.
Би түүн рүү үл ялиг гайхан харвал тэр над руу зөөлөн мишээчхэд урагш харан зогсох аж.
Тийм ээ, бид дотны нөхөд байсан. .
Гэсэн ч Мирэ ч тэр, Сэра ч тэр хорлогдоход бид талцан сайхан нөхөрлөлөө үгүй хийсэн.
Миний ганц дотно нөхөр минь учраас л тэр ч бас Мирэгийн минь талаарх жинхэнэ үнэнийг мэддэг юм. Би түүний талаар дурьслаа. Түүний амьдралд нэг ч амар амгалан оршоогүй нь эмгэнэлтэй. Жонгүгийн хувьд тэр хэнээс ч илүү зовлонг амссан гэж хэлж болно.
Багаасаа л ээжийнхээ хяналтад хүнд хэцүү бэлтгэл дор өсөж, цагийн аясаар хэнийг ч хайрлахыг үл мэдэх араатан болсон гэхээс буцахгүй. Гэхдээ түүний энэ амьдралыг гийгүүлж Сэра түүний ертөнцөд орж ирсэнсэн.
Гэсэн ч харуусалтай нь түүний хүү болон Сэра ч бас хэн нэгэнд хорлогдсон.
Жонгүгийн амьдралд аз жаргалтай байсан үе тун богино. . .
YOU ARE READING
The Gods of Heaven: Bloody Fate
Mystery / Thriller"Би цаг хугацаагаар аялна гэж кино, ном зохиол дээрээс л үзэж байсан. Гэвч яг бодитоор. . .онолын хувьд яривал ийм байх ямар ч боломжгүй зүйл. Нэг бол би солиорсон байх..."