~Хэн нэгэн танд хайртай бол түүний тантай ярих яриа өөр байдаг. Та аюулгүй, тайван байдлыг мэдрэх болно~
-Сорагийн талаас-Мисү бид хоёр нийслэл дотроор юм юмс үзэн явж байлаа.
Биднийг хэн ч харахгүй болохоор амар ч эд юмс худалдан авах үед л хэцүү байв.
"Мисү, тэрийг хардаа! Хувь заяаны мэргэ үзнэ гэж байна?!"
Яг л хүүхэлдэйн кино эсвэл кинон дээр гардаг шиг "Хувь Заяаны мэргэ" гэх хаяг ханан дээр үзэгдлээ.
Мисү над руу хальтхан инээчхээд нүдээ нарийсган нягтлах мэт харж байгаад
"Авхай, та сонирхож байгаа байх нь ээ? Манай оронд сайн шидтэнүүд зөвхөн хааны ордонд л байдаг. . Энэ магадгүй худал шидтэн байх"Би Мисү рүү бүлтгэнэн харахад тэр том алаг нүдээ эргэлдүүлэх мэт болгоод "Авхай, бид хэнд ч харагдах ёсгүй. . . Гэхдээ би ч бас мэргэлүүлж үзмээр байна!"
Түүнийг ийн хэлээд дэггүй инээхэд би ч бөөн баяр болов.
Бид ханан дээрх сум заасан зүг рүү явбал нэгэн хүнгүй шахуу гудам угтлаа.
Мисү бид хоёр хоёул нэг нэгэн рүүгээ багахан сэжиглэнгүй харсан ч хоёул дэггүй мишээгээд тэр гудмаар үргэлжлүүлэн алхсан юм.Гэгээн Зевс бурхан биднийг ивээг!
Энэ гудмын зам нь нилэнхүйдээ усаар бүрхэгдсэн болохоор хэдий үл үзэгдэгч ч гэсэн бидний мөр үлдэхээр байв.
YOU ARE READING
The Gods of Heaven: Bloody Fate
Mystery / Thriller"Би цаг хугацаагаар аялна гэж кино, ном зохиол дээрээс л үзэж байсан. Гэвч яг бодитоор. . .онолын хувьд яривал ийм байх ямар ч боломжгүй зүйл. Нэг бол би солиорсон байх..."