28.KNOW

253 32 6
                                    

-Хувь тохиолоор учрах...Хайртай хүнтэйгээ, эсвэл заяаны ханьтайгаа хувь заяаны эрхээр уулзан учрахад итгэх итгэл-

Хайртай хүнтэйгээ, эсвэл заяаны ханьтайгаа хувь заяаны эрхээр уулзан учрахад итгэх итгэл-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


                 -Ариун Орон-

"Хаантан минь, Ариун Орон даяар сонгогдсон нэгэн гэх цуу яриа газар авах нь. Үүнийг таслан зогсоохгүй бол хориотой түүхийн талаар дахин сөхөгдөхөд хүрч болохоор байна!"

"Энэ үнээн, хаантан минь. Хэрэв хориотой түүх дахин сөхөгдвөл бид ард иргэдийн дунд айдас дэгдэх болно шүү дээ?!"

"Ингэхэд сонгогдсон нэгний талаар хэн ингэж цуу яриа тараагаад байна аа?! Түүний талаар 'Ариун сангийн боть'-д л тэмдэглэсэн атал. . ."

"Сонгогдсон нэгэн л гэх юм? Зөгнөл үнэхээр биелж гарч ирсэн хэрэг үү?! Хэрэв тэр зөгнөл биелчихвэл. ."

"Хэрэв тэр зөгнөл биелсэн юм бол бидэнд муу хэрэг болно. Олон жилийн өмнөх дайсагналын талаар ард иргэд биднээс нэхэх болно. Тэр цуст дайны хар сүүдрийг бид дарах гэж хэчнээн хугацааг зарцуулсан билээ дээ!?"

"Тийм шүү! Үнэн. Түүнийг ашиглаж аюулт хүмүүсийг сэргээх нь тохиолдол ч гарч болно! Бид яаралтай тэр сонгогдсон нэгнийг авчирч, буцаах хэрэгтэй!"

"Үгүй ээ, болохгүй! Учир хэргийг илчлэх гэж л 'Ариун сангийн боть'-д зөгнөн бичсэн нь гарцаагүй. Харин ч түүний ачаар Китая хаантны нэр хүнд, түүний охин сэргэж болно шүү дээ!"

"Би эсэргүүцэж байна! Китая хаантан, ялангуяа түүний аймшигт хүүгийн хүсэл нэн түрүүнд биелэх бус уу? Хэрэв тэр могойн толгойт мангас амилах л юм бол жинхэнэ аюул дэгдэж, олон жилийн өмнөх чөтгөрүүдийг сэргээх бус уу!"

"Миний хүүгийн талаар ингэж ярихаа боль! Тэр хэдий ширүүн дорвиун ч гэм нүгэл огтоос хийж байгаагүй юм шүү"

"Ха! Гэм нүгэлгүй гэсэн үү? Тэр үзлийн мангасыг дэрвээж, биднээс нууж байсан нь нүгэл биш гэж үү!?"

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now