3.ENTRANCE

462 46 0
                                    

-Та өөрийн мөрөөдлөө бүтээ, үгүй бол хэн нэгэн өөрийнхийгөө биелүүлэхэд таныг хөлсөлнө-

-Та өөрийн мөрөөдлөө бүтээ, үгүй бол хэн нэгэн өөрийнхийгөө биелүүлэхэд таныг хөлсөлнө-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сора дахин хар дарсаар сэрвэл аймшигтай. . .

... Аймшигтай нь тэр зүүдлээгүй байж. Ойн гүнд гартаа зүүлт атгачихсан навчсан дунд хэвтэж байлаа. Хачирхалтай нь шал нь буцаад навчсаар бүрхэгдсэн байв.

Сора аль болох тайван байхыг хичээвч тэр чадахгүй нь. Гар нь чичирсээр нүдэнд нь нулимс хуран тэр эцэст нь тэвчсэнгүй.

Уйллаа.

Яг ямар хараал идмэр нь түүнд тохиолдчихов?

Тэр хэсэг уйлсны эцэст тайвшраад дээш босон өнөөх зүүлтийг хол шидэхийг хүсэвч чадсангүй. Учир нь энэ зүүлтэнд гарцаагүй учир байгаа гэдгийг тэр мэдэж байсан юм.

Эцэст нь зүгээр л хумиад унтлагын өмднийхөө халаасанд хийхтэй зэрэгцээд үүр цайв. Үүр цайхад тэр аль болох айхгүйг хичээсээр зүүдэндээ харсан замаа санан буцан алхлана.

Өглөөний жиндүүхэн агаарт цохигдон чичрэх ба хөл нүцгэн ой дундуур алхсаар. Эцэст нь нэг юм ойгоос гарч чадлаа. Сора бээрсээр алхаж ядахад хойноос нь Жошийн түүнийг дуудахыг тэр сонсон эргэн харваас Жош баргар царайлсаар түүн рүү хамаг хурдаараа ойн нөгөө зүгээс гүйж байх нь тэр. Удсан ч үгүй, Жошийн халуун энгэр угтлаа.

Жош түүнийг дахин алдахгүй гэх шиг чанга тэврэхэд Сора дулаацах гээд түүнд наалдаж байв.

Жош Сорагаас холдон зогсоод түүнийг хэсэгхэн ажигласны дараа гар луу нь гунигтай харан
" үн-үнэхээр ямар чөтгөр нь энд болоод байна аа?" .

Түүний хоолойноос л түүнийг ямар их бухимдаж байгааг Сора төвөггүйхэн ойлгов.

Жошийн харц доошлон шалбарсан хөлөн дээр нь тусаад бушуухан өөрийн гутлаа тайлан хөлөнд нь эвтэйхэн өмсгөлөө.

Тэгээд Жош Сора руу дөлгөөхөн хараад гараас нь хөтлөн аргадах аятай өөр зүйлс ярьж эхлэв.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now