37. TEARS

352 54 27
                                    

-Чи өдөр бүр олон мянган хүнтэй гудамжинд зөрж, нүдээр харж өнгөрдөг ч, нэг нь ч чиний сэтгэлийг хөдөлөхгүй байж мэднэ. Харин чи тэр ганцхан хүнтэйгээ уулзах юм бол, амьдрал чинь тэр чигтээ өөрчлөгдөх болно-

 Харин чи тэр ганцхан хүнтэйгээ уулзах юм бол, амьдрал чинь тэр чигтээ өөрчлөгдөх болно-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


          -Сорагийн талаас-

Түүний энэ гэнэтийн үгсэд би юу гэх вэ?

Ахилл миний царайны хувирлыг харчхаад инээх аядан түрүүлэн алхаж эхлэв.

"Явцгаая, чамд үзүүлэх зүйлс олон бий шүү"

Тэрний гэнэтийн, гэнэтийн үйлдэлд дасаж өгөхгүй нь ээ. Самгардсаар түүний араас даган алхахдаа олон зүйлийг бодсондоо бараг л зүрх минь дэлсэж байлаа.

Үнэхээр, үнэхээр тэр надад с-сэтгэлтэй?! Байж боломгүй юм.

"Ирээдүйд чи юу хийдэг вэ? Ер нь ирээдүй гээч ямар байдаг вэ?"

Ахиллийн надаас намуухан асуух асуултанд би ч өөрөө юу гэж хариулахаа мэдэхгүй гайхах шиг. Ийм тэнэг болчих гэж дээ. .

"ммм. . Ирээдүйд би өнгөрснийг судлаачаар ажилладаг. Ирээдүй гэвэл. . Асар олон маргааш гэсэн үг л дээ. Тэнд тайлбарлаж барамгүй олон зүйлс байдаг"

Ахилл толгой дохисоор надаас ахин лавлана.

"Жишээлбэл?"

"Жишээлбэл. . . Тэнд цахилгаанаар ажилладаг олон зүйлс байдаг. Бараг бүхий л зүйлс цахилгаанаар ажилладаг. Гар утас гэж нэг зүйл байдаг юм. Түүнээр бараг л бүхий л амьдралынхаа зүйлсийг хийж болдог юм. Зураг дарна, дүрст бичлэг хийнэ гээд л. ."

Яагаад ч юм ирээдүйгээ их саначихлаа. Ялангуяа ээжийгээ. Үүнээс ч цааш ярьж чадашгүй нь. Ярих тусам уйлчих гээд байгаа болохоор. .

"Би үнэндээ одоогийн байдлаас болоод үүний талаар ярьж чадахгүй нь. . Би ээжийгээ,гэр бүлээ бүр их санах гээд байгаа болохоор. ."

Хоёр хацрыг минь дагасаар шаналлын минь нулимс даган урслаа. Би байрандаа зогссоор нүүрээ дараад эхэр татан уйлсан юм.

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now