51.POSEIDON-JEON JUNGKOOK

470 69 44
                                    

-Би чамайг үүрд, ямар ч үед орхилгүй, юу ч тохиолдсон бүх сэтгэл зүрхээрээ хайрлана гэдгээ тангараглаж байна-

-Би чамайг үүрд, ямар ч үед орхилгүй, юу ч тохиолдсон бүх сэтгэл зүрхээрээ хайрлана гэдгээ тангараглаж байна-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  -Газар тариалангийн орон-

~Китая хаантны шилтгээн~

  "Хаантаан! Хаантаан! Г-Гүнж сэрлээ! Гүнж сэргэчихлээ!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


  "Хаантаан! Хаантаан! Г-Гүнж сэрлээ! Гүнж сэргэчихлээ!"

Өчигдөрхөн болсон дайны дараахан гашуудсан Китая хүүгийнхээ хөшөөг харан өргөөндөө бүгэж байхад гаднаас ийн дуу хадахад түүний нүд сэргээд л ирэх аж.

Китая ухан хийн өргөөнөөсөө гараад охиныхоо өргөөнд орж ирэв. Тэр тэгээд нүдэндээ ч итгэлгүй хэсэг нулимс мэлмэрүүлэн зогссон юм.

Түүний нүдэн дээр хамгийн их харахыг хүссэн үзэсгэлэнт охин нь эрүүл саруул зогсож байлаа.

"А-Ааваа?! Аав!"

Лили нулимсаа урсгасаар аавыгаа тэврэн авахад Китая итгэж ядсаар охиныхоо алтлаг туяат үсийг зөөлөн илэн зогсоно. Тэгээд энэ бүхэн зүүд биш, жинхэнэ гэдэгт сая л итгэн охиноо чангаас чанга тэврээд уйлж гарлаа.

Китая охиноо ахиж хэзээ ч алдахгүй хэмээн чангаас чанга тэврэхдээ яг юу болоод буйг ойлгохгүй байсаар. . .

Тэр өчигдөрхөн дайнаас ирэхдээ Зевсээс сонгогдсон нэгэн гэж байгаагүй гээд бүх үнэнийг сонсон, өөрийнх нь охин тэр нэгэн бүсгүйг гэж мэдэхдээ бас гашуудаж суусан сан. Тэр өчигдөр охиноо бас хүүгээ хоёуланг нь алдсан ч одоо түүний охин нь өөрийн дүрээр ингээд зогсож байдаг. . .

The Gods of  Heaven: Bloody FateWhere stories live. Discover now