Будаг бороонд арилаад урсчихсан байсан ч хөөрхөн санагдаад, өглөө яарч гарахдаа тааралдсанаа аваад углачихсан мөртөө л тухгүй санагдахгүй, үс арзайсан ч гоё харагдаад, зүгээр л тухайн мөчдөө, эргэн тойрныхоо хүмүүстэй өнгөрүүлж байгаа цаг хугацаандаа уусаад, бүх зүйл хөөрхөн санагддаг тийм мөчүүд олон байгаасай гэж хүсдэг. Маш олон үйл явдлууд, сонирхол татсан ярианууд дунд утсаа ч ширтэх завгүй "амьд" байхсан.
2023.08.06 5:09pm
YOU ARE READING
Quote шиг
SpiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
