Олон жил Чехд амьдарсан, эмээгээс минь ялгаагүй насны хамаатны эмээгийндээ зуны амралтаар очсон юм. Маргааш нь ажилгүй бол оройдоо Миша бид 3 вино уунгаа жаал юм ярьж байгаад унтана. Миша янзын хөнгөн шингэн, нямбай, заримдаа жаахан адгуу украйн өвөө. Тэр хоёр амьдраад бараг 17 жил болж байгаа гэсэн. Би орос, чех хэл алийг нь ч сайн мэдэхгүй тул Мишатай олигтой юм ярьж чадахгүй. Хоорондоо чехээр л голдуу ярих юм билээ. Хамаатны эмээ дотроо жаахан ганцаардаж, элгэн саднаа зөндөө үгүйлдэг нь мэдрэгдээд, дараа жил бас дахиад ирж баярлуулмаар л санагдсан. Тамхины урамшуулалд авсан хямдхан улаан дарсандаа жаахан халаад хэлсэн хэдэн үг нь яагаад ч юм бодолд автуулаад, хэдхэн өгүүлбэр бичиж авсан нь энэ аж.
"Мөнгө бол цаас шүү дээ. Цаг нь болоход бид мартагдаж, амьдралыг чинь балруулдсан юм шиг л алга болчихно шт. Ххэхэ."
Праг, Чех
23.07.17
YOU ARE READING
Quote шиг
SpiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
