Дурлахаар...

49 2 0
                                    

-Яагаад дурлахаар бүрхэг өдөр хүртэл цаанаа нэг тайван амгалан, хайрламаар санагддаг юм бол? Эргэн тойрон, хотын чимээ, хүмүүсийн яриа гээд бүгд симфони хөгжим шиг, чихэвчээр явж байгаа дуу хүртэл улам аялгуулаг сонсогдоод л.

-Амьдрал удаашраад, бүх хүмүүс чам руу инээж байгаа юм шиг санагдаад л уу? Би хаанаас ч билээ "хүмүүс дурлахаар чихэнд нь Пуччини сонсогддог" гэж уншиж байсан юм байна. Бас дурлах чинь хамгийн их допамин ялгаруулдаг зүйлсийн нэг болохоор тэр биз дээ.

-Аль нь ч байсан би дурлаад л, дурлаад л баймаар байна. Хэн нэгэнд, өөртөө, бас амьдралд...

2023.11.01
Будапешт, Унгар

Quote шигWhere stories live. Discover now