Энэ ертөнцөд, яг энэ цаг мөчид бид тааралдсанд, зүгээр л энд оршин байгаад баярлалаа. Заримдаа хэн нэгэнд таталцлын хуулиас илүү хүчтэй татагдаж болдог нь хачин шүү. Үүнийг мэдэрч байгаадаа баярламаар. Анхных биш юм шиг дулаахан мэдрэмж төрүүлсэн учралууд, хэзээ ч уулзсан өчигдөр л инээгээд салсан юм шиг угтдаг хайр хүрмээр хүмүүс, дэндүү энгийн атлаа нар шиг гэрэлтэж явдаг бодгалиуд, амьдралд тохиох нандин мөч, дурсамж бүрт баярлалаа.
2024.09.27
Улаанбаатар
YOU ARE READING
Quote шиг
SpiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
