Хэн нэгэнд таалагдах гэж хичээхээрээ л өөрийгөө алдчихдаг. Дараа нь буцаад л олж авна. Гэхдээ л намайг мэддэггүй мөртлөө доош нь дарж, муухай үг хэлж гомдоох гэсэн хүмүүс рүү ер тоосон шинжгүй ёжтой гэгч нь инээмсгэлээд, "Өрөвдөлтэй юм" гэж хэлчхээд яваад өгмөөр. Ааа бас болоогүй буцаж очоод "Нэг юм өгөх гэж байснаа мартчихаж" гээд цүнхээ ухаж ухаж байснаа дунд хуруу гаргана. Унтлагын хувцастай night орж ч болох юм. Заримдаа зүгээр л хэргээр тэнэг хүн шиг харагдаад, тэрийгээ ер тоохгүй баяр баясал мэдрэх ч сайхан.
2021.01.15
YOU ARE READING
Quote шиг
EspiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.