Олон жилийн дараа унших өөртөө болон заримдаа ганцаар бодолд автаж, гунигладаг бүгдэд нь зориулав.
Заримдаа хэцүү үе тохиолдох болгондоо "одоо хэцүү байгаа ч гэсэн хэдэн жилийн дараа л энэ үеэ бодоод, гүэ мөн хөөрхөн байжээ. Тэгээд л инээдтэй юманд шаналаад явдаг байж билээ гэнэдээ" гээд бодохоор асуудал арай жижгэрээд, юмсыг бодитоор харахад дэмтэй санагддаг. Зарим зүйлийг угаасаа хэзээ хойно нь бодоод л, нээрээ л тэр үед тэнэг байжээ гээд боддог доо. Хүссэн хүсээгүй.
Тэгэхээр л одоо байгаа цаг хугацаагаа хайрлаарай. Хүмүүс юу гэж бодох бол гэж биш би юу мэдэрч байна гэж бодохыг хичээгээрэй. Заавал хориод нас ч биш, ер нь залуу, жаахан байгаагаа бодонгуут, эргэн тойронд байгаа олон зүйлсдээ талархаад эхлэнгүүт ямар ч хэцүү зүйл тохиолдсон давж гарах жаахан ч гэсэн хүч өгдөг юм шиг ээ. Би ч ингээд бичиж байгаа мөртлөө хэн ч биш юм шиг санагдах, зүгээр л оршоод гөлийх, өөртөө ямар боломж байгааг мартаад, өөрийгөө мундаг байсан ч голох үе зөндөө л гарна. Энэ болгон чинь л бүгдээрээ өөрийгөө бүтээх гээд бүдчиж яваагийн нэг хэсэг юм уу даа.
Өөрийгөө илүү таних тусам, илүү итгэлтэй болно. Хэн нэгний үзэл бодлоос хэрэггүйг нь аваад тэнд нь үлдээж сурна. Хүмүүсийг ч аажимдаа таниад эхэлнэ гэж боддог доо. Ер нь тэгээд бусад хүмүүст ч гэсэн өөрсдийнх нь асуудал урд нь санааг нь зовоогоод байж байдаг болохоор чи, би ямаршуу байгааг анзаарах сөхөөгүй байх үе элбэг шүү.
Өөрийнхөө амьдралд эзэн болоод, хариуцлагатай, үнэн амьдрах гэж хичээе дээ.
2023.02.08
Будапешт, Унгар
YOU ARE READING
Quote шиг
EspiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
