- Надад чинь бас нэг зөн совин гэж байдаг юм. Нэг учиртай болоод л явах чинь хойшлоод байгаа бол яах юм?
- Гэхдээ би явахгүй бол болохгүй байна шүү дээ. Хамаг юмаа үлдээгээд ирчихсэн, чухал бичиг баримт хүртэл бүгд тэнд байгаа.
- Цаанаасаа болохгүй байхад зөрөөд байх чинь нэг л дэмий дээ. Өнөөдөр зүүдээ манаарай. Би уг нь чамайг үлдээсэй л гэж бодож байна. Ээж чинь хамгаалаад, нэг учиртай болоод л ингэж хойшлоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд...
- Ямар ч байсан бичиг баримт бүтчихвэл би явах ёстой. Тэгээд буцаад л ирнэ шүү дээ.
Бидний дотоод мэдрэмж заримдаа үнэхээр үнэн хэлээд байхад нь тоодоггүй юм болов уу? Төөрөлдсөн үед зөн совин хүртэл амьтай голтой нь мэдэгдэхгүй шахуу сул цохилох зүрх шиг юм. Бодлууд маань өөр өөр, эргэлзээ улам нэмэгдэнэ. Эцэстээ мэдрэмжүүд хүртэл тухайн хүний л харах өнцгөөр сүлэлдэж асгардаг байх.
2024.11.21
YOU ARE READING
Quote шиг
SpiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
