Бид бүгд мөнх биш

14 1 0
                                    

Гачууртын хийдийн хүйтэн танхимд ном уншуулж суух зуураа ажил үйлсээ даатгаад, муу зүйлс холуур байг гэж бодохоос илүүтэй цаашдаа илүү их хичээх хэрэгтэйгээ л ухамсарлаж байлаа. Ямар нэг бурхан гэхээсээ тэнгэрт эсвэл аливаа юмс учиртай гэдэгт л итгэдэг болохоор ч тэр байж магад. Хэзээ ч юм хураасан бүх эд агуурс, хувцас хунар, гоёл чимэглэл сэлтээ бүгдийг нь үлдээгээд л өөрөө үнс болоод эсвэл шороонд шингээд алга болно гэхээр чухам яажшуу амьдарвал харамсахгүй бол гэж бодсон. Эмээгийн хэлдгээр хэн ч мөнх биш, хэзээ явах вэ гэдгээрээ л ялгаатай болохоор үлдээх юмтай байх хэрэгтэй юм болов уу. Хэнд ч юм хэлсэн юм бодогдуулсан үгс, хамт олон, найз нөхдийн хүндлэл, хэзээ ч алдаагүй чиг шугам, халуун дотно тэврэлт, хариу нэхэхгүй хайр, зөндөө их тэвчээр тэгээд бас элдэв хачиргүй хөгжилтэй зан.

2024.09.02
Улаанбаатар

Quote шигWhere stories live. Discover now