One more year

21 1 0
                                    

- "Өдрүүд, долоо хоногууд, сар, тэгээд жил. Ямар хурдан гээч. Энэ хооронд хэдэн өдөрт нь 'хүмүүс юу гэж бодох бол' гэж жинхэнэ өөрөөсөө зугтаасан бол? Гэвч хэн нь ч санахгүй шүү дээ. Чиний амьдрал, миний амьдрал, бид бусдаас хамааралгүйгээр өөрсдөдөө сэтгэл хангалуун байхад анхаарах хэрэгтэй юм шиг ээ..." гэж хэлээд тэр уртаа гэгч нь санаа алдав. Дөнгөж асаасан янжуурын утаа нь салхинд замхарч, нүд нь гялалзана.

- "Харин тийм. Би л гэхэд ахлах ангид тэгтлээ хүмүүсээс ичиж, санаа зовоод, байнга үгээ залгиж явдаг байсан. Тэгсэн одоо бол хэн ч мартахааргүй, сэтгэлд үлдсэн хэдхэн бүдэг бадаг зураглалаас өөр юу ч санахгүй байна. Тэдний юу өмсөж байсан, ямархуу тэнэг юм хэлсэн, үс нь ямар байсан гээд л. Одоо бодоход хэн ч санадаггүй юм билээ.

- "Бидний яг одоо байгаа энэ цаг хугацаа ч гэсэн хэдэн жилийн дараа тийм л дурсамж болох байх даа. Тэгээд бодохоор уг нь улам хайрламаар байгаа биз?"

- "Дараа нь бодоход хийгээгүй зүйлсдээ харамсахгүй л амьдармаар санагдаж байна. Дахиад л нэг өдөр шиг нэг жил..."

2023.05.24

Quote шигWhere stories live. Discover now