- Та намайг ойлгохгүй, миний бодлыг ч мэдэхгүй байж өөрийнхөө л харж байгаагаар бодоод байна штээ.
- Чи хэлэхгүй бол би мэдэхгүй. Би бодол уншдаг хүн биш шүү дээ. Амьдрал чинь дандаа л чиний тухай байдаггүй юм. Бусад хүмүүстэй зохицох хэрэг заавал гардаг. Тэр чинь л амьдрал.
- Тэгвэл амьдарч яах юм? Би өөрийгөө ч ойлгох гэж ядаж байхад та нар яагаад гэртээ юм хийсэнгүй, тэнд ч тэгэж тусласангүй гээд байдаг юм бэ? /уйлж хэлэв/
- Чамайг дөнгөж алхаж сурч байхад уначихвий гээд харж байснаа ямар тод санадаг гээч. Тэр хөөрхөн, бяцхан амьтан ийм том болчхоод, намайг загнаад л, муухай аашлахыг харахаар гомдоод байдаг юм. Аав нь охиндоо хайртай шүү дээ. Чи юу болоод байгаагаа ярьж бай л даа, миний охион. /гомдож, цөхрхөнгөө барсандаа уйлж хэлэв/
Сэтгэлээ нэг сайн уудлаад ярилцаж байх нь цээж хөндүүрлэсэн их стресс, сэтгэл гутрал, уур уцаараас хөнгөлдөг юм шүү. Бүх зүйл сайхан болно оо.
2021.02.10
YOU ARE READING
Quote шиг
EspiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.