Нүдээ аниад нээхэд бүлээн, улаан шаргал өнгөтэй тусгалууд сормуусны үзүүрт харагдана. Салхинд модны мөчир сэрчигнэж дуугараад, шувууд жиргэнэ. Араас жиндүү ч юм шиг салхи үлээнэ. Дээгүүр онгоц нисч байна. Цаана нь машинууд нааш, цааш явах чимээ. Мэдэхгүй хэлээр ярилцах хүмүүсийн яриа. Хөл дор хайрга чулуу. Салхи үл ялиг ширүүсэхэд дотор тайвширах шиг. Хааяа нэг амсхийж суугаад, эргэн тойрноо мэдрэхээр толгой доторх бодлууд хэсэг зуур ч гэсэн намжих нь сайхан юм.
2022.10.04 | Budapest, Hungary
YOU ARE READING
Quote шиг
EspiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.