-Заримдаа ирээдүйд таарах олон хүмүүс, очиж үзэх газрууд, төсөөлөө ч үгүй үйл явдлууд, гоё хоолнууд, хэцүүгээс аз жаргалтай хүртэлх амьдралын олон өнгө хүлээж байгаа гэж бодохоор догдлоод инээмээр болдог. Чи тэгдэг үү?
-Надад бол хүмүүс л их сонирхолтой санагддаг. Зарим нь чамайг гомдоосон ч их юм ойлгуулж, хүчтэй болгоно. Зарим хүмүүстэй зүгээр л хэсэгхэн ярилцах төдийд энерги нөхөгдөж, бодол цэгцрэх шиг санагддаг. Зарим нь чамайг алсаас байнга дэмжиж, дотроо сайнаар бодож явна. Зарим нь мэдээж атаархана. Заримыг нь шалтгаангүй үзэн ядна. Гэхдээ аль нь ч байсан хүмүүстэй ярилцах гоё байдаг.
-Нээрээ л олон янзын хүмүүстэй таардаг шүү. Дахиад ч олон хүнтэй таарна гэж бодохоор догдолмоор...
2023.01.11
YOU ARE READING
Quote шиг
SpiritualТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
