Өнгөрсөн дэх мөрөөдөл

40 1 0
                                        

Миний одоо байгаа амьдрал өнгөрсний мөрөөдөл байсан гэх бодол үе үе зурсхийж орж ирдэг юм. Метроны цонхоор жирэлзээд өнгөрөх тунелийг харахдаа, зүгээр л Дунай мөрний эргээр алхаж явахдаа, олон өөр төлийн хүмүүстэй ярилцахдаа гээд тайвнаар юм бодох үедээ санадаг. Хүмүүс ихэнхдээ өмнө нь хүсч байсан зүйлс нь аль хэдийн бодит болчихоор "байдаг л юм" шиг хараад, дахиад л илүүг хүсч эхэлдэг юм шиг. Илүүг хүсч болох ч БАЙГАА зүйлсийнхээ үнэ цэнийг ор тас мартаж, "БАЙХГҮЙГ" мөрөөсөж амьдармааргүй...

2023.07.23
Будапешт, Унгар

Quote шигWhere stories live. Discover now