-Чи хаана амьдардаг вэ?
-Юу гэсэн үг юм?!
-Өнгөрсөн, одоо, ирээдүйн алинд нь амьдардаг вэ?
-Одоод гэж хэлмээр байгаа ч бүгд л өнгөрснийг дурссаар түүндээ хүлэгдэж, ирээдүйд зовниж амьдардаг юм шиг санагддаг. Заримдаа одоо цагийг эрээд ч олдоггүй. Бид үнэхээр энэ мөчдөө үнэн байж чаддаг юм болов уу даа?
-Тэгэхээр бид бүгдэд нь л амьдардаг байх нь. Гэхдээ одоо цаг үнэхээр байдаггүй ч байж магад. Ирээдүйн биелэл, өнгөрсний хэлтэрхий шиг өрөвдөлтэй шүү дээ тэр чинь. Цөөхөн хүмүүс л энэ мөчдөө талархдаг байх, байгааг анзаардаг хүмүүс.
2020.06.19
YOU ARE READING
Quote шиг
Духовная литератураТухайн орчин нөхцлөөс үүдэн бий болсон богино өгүүлбэрүүд, ертөнцийн тухай мөртүүд.
