Episode 3~[전정국]
•고등학교•
'Чам шиг юм яагаад надаас төрчихдөг байна аа, арчаагүй амьтан... чамайг би төрүүлсэн юм чинь алчихсан байхад харамсахгүй шүү... хаачих гээв... энэ хаалгаар гарах л юм бол дахиж орж ирнэ гэж бодсоны ч хэрэггүй шүү'...
Ээж... бусдын хувьд бол дагина, бурхан, эсвэл анхны хайр, дэлхий дээрх хамгийн сайхан нэгэн.
Миний хувьд ч тийм байсан юм шүү... гэхдээ БАЙСАН.
Өнгөрсөн цаг дээр... алдаа болгоныг минь өөлж өдөр болгон төрүүлсэн дээ харамсаж байгаагаа хэлдэг болохоос нь өмнө.
Түүний хамгийн их хэлдэг үг нь чи миний ачаар л ийм яваа гэх үг.
Миний ээж их мундаг хүн... багадаа амьдарч байсан оромжоо би одоо ч санадаг.
Халаалтгүй хүйтэн хэчнээн гал асааж дулаан байлгах гэж хичээсэн ч хэзээ ч дулаахан болдоггүй тийм байшинд өдрийн ганц хоолоор амьдардаг байж билээ.
Харин одоо хагартлаа баяжчихаагүй хэдий ч хүний өмсөж болох хамгийн сайн хувцсыг өмсөж барьж болох хамгийн сайн утсыг барьдаг.
Нэг үгээр бол ээж минь нүдэн дээр минь амьдралаа босгосон мундаг эмэгтэй.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14