Episode 14~[전정국]
•고등학교•
Jeon Jungkook pov:
Удаашруулсан аятай хичээлийн цаг дээр гэнэтхэн утсанд мессеж ирснийг илтгэн чичрэн үл мэдэгдэн дуу гаргах үед нь авч харвал түрүү долоо хоногт холбогдсон Жаяагийн дүү байх нь тэр.
Жаяа яваад хэдийн хоёр хоночихсон... санаа алдас хийгээд зурвасыг нээж үзвэл 'тэр буцаж ирнэ ээ чиний төлөө, бас захидлыг нь заавал уншихыг сануулсан шүү' гэсэн байх аж.
Мессежийг уншиж дуусаад устган буцаад хичээлдээ анхаарах гэсэн ч болсонгүй.
Одоо гараас минь зуураад үймүүлэх жижигхэн охин минь байхгүй... түүний үлдээсэн захиаг би одоо хүртэл нээж үзээгүй.
Тэгэхээс тэг гэж байгаа аятай захиа нь дээр юу байсан бол байх бол гэх л хамаг анхаарлыг минь татаж байх аж.
Магадгүй намайг мэдсэнийг тэр мэдсэн л байх тэгээд л захианы талаар дүү нь мэдэж байгаа биз.
Ийш тийш харж цаг нөхцөөсөөр дууссан хичээлийн дараа гэр лүү ирмэгцээ цүнхээ тайлж тавиад хүрмээ ч тайлалгүй Жаяагийн хаана тавьж орхисон яг тэр байрандаа байх захианы өмнө сандал татаж суугаад нээх эсэхдээ эргэлзлээ.
Саяхан л юу бол гэж хүлээж байсан хүлээлт минь замхарч 'хэрвээ' гэх үгээр тор нэхэж тэрэндээ өөрийгөө ороож эхлэх нь тэр.
Хэрвээ энэ захиаг нээхэд би хэн ч биш байсан байвал яах вэ?
Хэт их айж сандарсандаа гэдэс нь дотор мушгиралдах мэдрэмж төрнө.
Яг одоо бол тэр надад хэлэхгүйгээр өөр улс руу явсан гэдэг нь үнэн ч ядаж л түүний найз банди гэх тодотгол минь хэвээрээ байгаа, гэтэл энийг нээх төдийд би түүний хувьд хэн ч биш нэгэн хаягдал нь болчихвол яах юм гэхээс бие зарс хийнэ.
Эцэст нь гараа итгэлгүйхэн захиа руу явуулж аваад нүүр лүгээ багахан ойртуулав.
Эзэн нь яваад аль хэдийн хоёр хоночихсон ч захианд шингэсэн түүний үнэр байсан хэвээр...
Эцэст нь зүгээр л захиаг ширээний хажууханд байх хогийн сав руу чулуудаж орхилоо.
Надад энэ захиаг унших тэнхэл хүч тэвчээр алга, таамагласан ёсоор минь таагүй зүйл байвал уншаад байх хүсэл ч алга учраас зүгээр л уншилгүйгээр хаяж орхисон минь энэ.
Эцэст нь орж ирээд огт тайлаагүй хүрмээ засаад гэрээс гарлаа.
Бидний хамтдаа очдог танил савлуур тэгээд саравч, хичээлийн дараах хийцгүйрэл дэх хамгийн их дурсамжийн уурхай.
Би түүнийг аз жаргалтай байгаасай гэж залбирч байгаач хоолойгоо хүртэл харамлаад явчихсаныг нь бодохгүй өнгөрч дөнгөсөнгүй.
Дурсамждаа чирэгдэж энд ирэх минь өнөөдрөөр эхэлж байгаа ч бас өнөөдрөөр дуусаасай билээ...
***
Author's pov
Залуухан хөвгүүн хувцсаа засаад гэрээсээ гарах хүртэл ээ ердөө хогийн савны хажуухан талд захианы савнаасаа салан нүүрэн хэсгээрээ шалан дээр гулсаж унасан өөрийнхөө болон хажуудаа зогсох жижигхэн охины зургийг анзаарч харалгүй өнгөрчих нь тэр.
Амьдрал хоёр талтай сайн бас муу
Гэхдээ хоёрхон хүний үзэл хэдэн сая өөр талтай байдаг нь харамсалтай...Episode 14 ended
To be continued...
Энэ хэсэг угаасаа ингэж богинохон болж таарах гээд байсан юм. Богинохон байгаад уучлаарай.
Гэхдээ энэ хоёрыг ингээд яршиг салгачих уу тэгээд хэдэн жилийн дараа нэг нь найз охинтой нэг нөхөр хүүхэдтэй болоод уулзаад л өнгөрнө 😂
Юу гэж бодож байна та нар
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14