Episode 17~[전정국]
•대학교•
Jeon Jungkook pov:
'Яа Жон Жонгүг аль хэдийн баримал шиг биетэй болчхоод ганц өдөр амраач дээ' хэмээн хаалгаар орж ирмэгцээ орилох ах нарын дуунд дасгалаа зогсоогоод тэдэн рүү харан инээх үед тэд одоо л үглэхээ болиод мэнд мэндэлцэх аятай гар цохилцох аж.
'Өчигдөр орой гоймон идчихсэн болохоор өнөөдөр илүү дасгал хийх хэрэгтэй' гэсэнд жимин ах хажууд зогсоод 'Жонгүг надад өөрийгөө гэртээ очоод жингээ үзээд зуун грамм нэмснийхээ төлөө уйлдаггүй гэж хэлээч' гэсэнд ах нар хойно нь хөгжин инээлдэх аж.
'Хаха хөгжилтэй байлаа' дасгалаа үргэлжлүүлэх үедээ хуурамчаар инээмсэглэн хэлчхээд толь руу харвал энэ удаад Тэхён ах хажууд ирж зогсоод 'амлаж байна Жонгүг чи долоо хоног дараалж шөнийн 12 цагт гоймон идсэн ч таргалахгүй, гэхдээ би үнэхээр гайхаад байгаа болохоор л асууж байна чи хэнд сайхан харагдах гэж ингэтлээ их дасгал хийдэг юм' гэснээ намайг дасгалаа зогсоотол ширтсэнээ дасгалаа зогсоомогц 'түрүүвч нь доторх охиноос болж уу?' Хэмээн асуух нь тэр.
Новш гэж ахиад л... тэд яагаад эд зүйлсэд минь дураараа хүрэлгүй амьдарчхаж чаддаггүй байна аа.
Хүсээгүй ч харц өөрийн эрхгүй ширүүсэж тэдэн рүү муухай харах үед Тэхён ах сандрах аятай шүлсээ залгилаад 'би санаандгүй унгаачхаад авахдаа л харсан төдий' хэмээн хурдхан залруулга хийх аядах аж.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14