19

350 38 2
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Episode 19~[전정국]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Episode 19~[전정국]

대학교

Лекц эхлэхийн өмнө дадал болсноороо хэдэн сэдвээ давтан уншиж суух үед утсанд минь мэдэгдэл ирснийг илтгэн хонхны жингэнээн аятай дуу хоёртой давтан хангинав.

Дэлгээстэй дэвтрээ тэр чигт нь орхиод утсаа аван харвал Жонгүгээс нэг мессеж ирсэн байх бөгөөд утасныхаа нууц үгийг хийх үед дахин нэг ирэх нь тэр.

Эцэст нь орж харвал Жонгүг 'хичээл тараад болзох уу?' Гэсэн ээ хоёр дахь нь минут гарангын зайтай 'Хайраа' гэчихсэн байх нь тэр.

Бид хоёр одоог хүртэл бие биесийгээ нэрээр нь л дууддаг байсан юм.

Тэгээд саяхнаас хосын жижигхэн нялуун үгсийг хэрэглэхээр шийдсэн нь энэ бөгөөд минут гарангын зайд энэ үгийг явуулсан байгаа нь түүнийг энийг бичих гэж хэр их эргэлзэж тээнэгэлзсэнийг илтгэнэ.

Эргэлзэж тээнэгэлзэх гэхээс илүүтэйгээр тэр ичээд байгаа юм.

Өчигдөр гэрийн минь үүдэнд энэ үгийг хэлэх гэж тэр 20минут өөр зүйл ярьсан.

Үнэхээр өдөр ирэх тусам Жон Жонгүг гэх бие хүн өөрчлөгдөж байгаа юм шиг хэр нь ээ тулаад ярихаар өнөөх л анх таарч байсан нүдний шилтэй дуугай хөвгүүн хэвээрээ санагдах юм.

•Seven•JJKWhere stories live. Discover now