Episode 22~[전정국]
•대학교•
'Чи хаана байна? Би чамайг 30 минут сургуулийн гадаа хүлээлээ, ангид чинь ирсэн ч чи энд алга' түм бужигнасан сурагчтай сургуулиас хэдийн хичээл нь дуусчихсан байх ёстой түүнийг хайж бараг хориод минут үүний дараа дуудлагыг минь авахыг хүлээж арваад минутын хориод оролдлогодоо залхаж гүйцсэн би түүнийг утсаа авмагц орилж орхилоо.
'Новш гэж, уучлаарай хонгор минь би ах нартай уулзахаар гараад ирчихсэн байсан юм. Хүлээж байгаарай удахгүй очлоо' 'мартаж үз дээ би өөрөө харьчихаж чадна' хариулт нь бүр ч цухалдмаар байсанд дургүйцэл дүүрэн түүнд хариу хэлчхээд гэр лүүгээ алхаж эхэллээ.
Сүүлийн долоо хоногт гурав дахиа тохиолдож байгаа энэ үзэгдэл үнэндээ намайг хангалттай төвөгшөөхөд хүргэчхээд байгаа минь энэ.
Тиймээ гурав дахиа... тэр надад юу ч хэлэлгүйгээр явчихдаг, өөрөөс нь юу хийсэн талаар асуувал 'өө зүгээр л ах нарт туслах зүйл гарсан юм' гэж хэлээд яриаг минь булзааруулж байгаа.
Мэдээж түүний ах нартайгаа уулзах надад асуудал биш ч зурвас ч үлдээлгүйгээр гурван хоног дараалалж алга болсон нь асуудал байгаад байгаа юм.
Хориод минут хиртээ алхсаар гэртээ ирэх үед гал тогооноос дуу шуутай инээд сонсогдох бөгөөд орж харвал Жонгүг хэдийн ирчихсэн ээжтэй хамт хоол хийж байх бол аав цаад өрөөнд зурагт үзэнгээ бяцхан дүүтэй минь тоглож байх нь тэр.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14