Episode 13~[전정국]
•고등학교•
Jeon Jungkook's pov:
Гэрийн хаалга аяархан хаагдах чимээ сонсогдсон ч нүдээ нээж чадсангүй...
Нүдээ нээчихвэл босчихно, босчихвол ардаас нь очоод битгий яваач гэж гуйх болохоор чимээгүйхэн хэвтсээр л байлаа.
Толгой эргэх шиг санагдсаар удалгүй нулимс аньс даган урсах нь тэр.
Урсах үедээ халуун мөртлөө удалгүй нулимс дагуулсан мөр нь хүйт дааж эхлэх нь мэдрэгдэнэ.
Ядаж надад хэлэх ёстой байсан юм... Өөдгүй охин...
Six days before:
'Надад хайртай гэж хэлээд өг Жонгүг-а' яваад ирснээс минь хойш хэтэрхий эрх болчихсон найз охин минь болзоогоо дуусгаад харих зам даа гараас минь дүүжлэгдсээр хэлэх нь тэр.
Энгийн үед бол би түүнээс яагаад огт ингэж хэлдэггүй талаар нь гомдоллож өнгөрөөдөг юм.
Тийм болохоор л айгаад байна.
Хэтэрхий өөрчлөгдөөд байгаа болохоор нь...
Түүн рүү харж инээгээд 'хайртай шүү Жаяа' гэсэнд тэр хамаг хайр асгаруулдаг өнөөх хөөрхөн инээдээ гаргаад өөдөөс минь инээж өгөв.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14