Episode 12~[전정국]
•고등학교•
Долоон хоног...
Нэг л мэдэх нь ээ аль хэдийн долоон нар долоон сарыг хэдийн дахиад үзчихэж, энгийн үед бол тоож хардаггүй 7 хоног, одоо бол хэтэрхий богино санагдана.
Мэдээж сургууль дээр болсон дуулиант хэргийг Жонгүг ирэнгүүтээ л сонссон хэдий ч нэгэнт болж өнгөрөөд шийдэгдсэн хэрэгт тэр юу ч хийж чадахгүй.
Эсвэл хийж чадах ганц хоёр юм байсан ч байж магадгүй.
Жон Жонгүг ирэх хүртэл тэр байтугай ирсэн өдөр нь ч юу ч хэлээгүй мөртлөө ердөө маргааш нь Жон Мисү над дээр улайж хавдсан нүдтэй ирж уучлалт гуйсан... уучлалт гуйж буй мэт аядсан гэх юм болов уу.
Нэг ёсондоо тэрэнд миний уучлах эсэх хамаагүй саяны явдлыг дахиад ч хийхээс сийхгүй аашийг нь нэг хүчин зүйл дарж орхисон.
Тэр хүчин зүйл нь мэдээж Жон Жонгүг.
'Хоёулаа өнөөдөр болзоонд явах уу?' Хичээлээ нухацтай хийх түүний өрөөсөн гарын хуруунуудыг нь оролдон тоомжиргүй гэгч нь сууж байгаад толгойд орж ирсэн санаагаа шуудхан түүнд хэлж орхих үед тэр нааш огцом хараад 'тэгье, явмаар байгаа газар байна уу?' гэх нь тэр.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14