Episode 8~[전정국]
•고등학교•
'Тараад завтай юм уу? Хартай найз охин минь' би л уйдсандаа гараас нь татаж чангаахгүй бол хичээлийн үеэр эргэж ч хардаггүй хүн өнөөдөр л гэнэт мөнхийн наалдаад салж өгөхгүй байх нь тэр.
'Завтай л байдаг шүү дээ Жонгүг, тэгээд нэмж хэлэхэд өглөөний явдал чамайг хэчнээн догдлуулаад хаячихсанг мэдэх юм алга жаахан биеэ бариач' гэсэнд тэр үргэлж нүүрэндээ тодруулж явдаг инээмсэглэлээ тодруулсаар 'Жон Жонгүгаар хайрлуулж байгаагаараа илүү болохоор одоо зайл' хэмээн зөвхөн надад л сонсогдохоор сулхан хэлээд хөхрөх аж.
Өглөөнөөс хойш энэ үгийг давтан хэлж байгаа нь магадгүй түүний тав эсвэл зургаа дахь удаагийнх байх.
Залхсан байдалтай түүн рүү муухай харах үед тэр инээмсэглэн 'ойлголоо доо уучлаарай... тэгээд өнөөдөр манайд очвол яаж байна... намайг сайн мэддэггүй найз охин доо өөрийгөө жаахан танилцуулдаг юм уу' гэсээр дахиад хөхөрч эхлэх нь тэр.
Түүн рүү хальт муухай харчхаад урагш харан өглөө эрт сэрсэн дээ болов уу гэлтэй нойрмоглон ширээ дэрлэн бараг л зүүрмэглэхийн алдад хоолны цагийг илтгэх хонх дугарах нь тэр.
Өнөөдрийн сургуулийн хоолны цэс тийм ч таатай биш байсан учраас гарч талх болон сүү авахаар шийдэн босох үед Жонгүг буцааж суулгаад 'хоол идэхгүй биз дээ, би дэлгүүр явчхаад ирье' хэмээн инээмсэглэх аядсан аа өнөөх л янзаараа тээнэгэлзэх аятай харж байсан аа хацар дээр гялс үнсчхээд бушуухан босоод гарчих нь тэр.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14