Episode 21~[전정국]
•대학교•
'Хоноод явахгүй байсан юм уу?' Өглөөг ээжийн хэцүүхэн дуудлагаар эхлүүлж яран хам хум хувцаслаад л ирсэн бидний товлоогүй уулзалт бодож байснаас минь тун давгүй дууссан.
Яахав аавыг эс тооцвол шүү дээ...
Тэр юу ч дугарч эсвэл хийлгүйгээр бүтэн цагийн турш Жонгүг руу ширтсэн... эцэст нь ээжид загнуулан хоолоо идэхээр боссон.
Харин ээжийн хувьд түүнд их таалагдсан гэж хэлэхэд болно.
Хамгийн том илтгэх зүйл гэвэл ээж түүнээс хоноод явахыг асуусанд байгаа юм.
Гэсэн ч Жон хүү аавын ширүүн харцанд сүрдсэн дээ 'үгүй' гээд хэлчихсэн.
Гэсэн ч гаргаж өгөхөөр гарж ирсэн намайг тас тэвэрчхээд дахиад жоохон гээд зогсож байгаа энэ хүүг үнэхээр их сургуулийн залуу гэдэгтэй гадаад үзэмжээс нь бусдаар нийцэх зүйл ганц ч алга.
'Яаж үгүй гэж орилчхоод буцаад орох юм ичиж үхмээр юм' гэсээр хүзүүнд минь нүүрээ нааж орхих нь тэр.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14