18

316 32 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Episode 18~[전정국]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Episode 18~[전정국]

대학교

'Тэгж их хүсэж хүлээсэн байхад ирээд л намайг хаях гэж байгаа хэрэг үү, эсвэл мартчихаа юу?'

Наашаа ч харалгүй Жон Жонгүгийн надад хэлсэн үгс... гэхдээ... ямар солиорчихсон биш дээ, ганцхан хүрэлтэд нь хамаг бие салгалж байхад түүнээс яаж салах юм, яаж мартаж эсвэл өөр нэгнээр солих юм.

Хүлээлт минь түүний үгийг сонсоод бага зэрэг гонсойсон ч одоо хүртэл тэр намайг харамлаж байгааг нь болон хүлээж байсныг нь мэдээд өөрөө ч мэдэлгүй инээмсэглэсээр түүнийг бушуухан тэвэрлээ.

'Хүлээж өгсөнд баярлалаа Жонгүг-а' тас тэвэрчихсэн чигтээ хэлэх үедээ тэр надад хүртэл мэдрэгдэхүйц тийм гэхийн аргагүй уртаа гэгч нь амьсгаа аваад буцааж тэврэн хүзүүнд минь нүүрээ нааж орхих нь тэр.

Гэсэн ч удалгүй Сүбиныг хэн гэдгийг нь лавлан асууж үеэл гэдгийг нь сонсчхоод тэврэлтээ улам чангалан гүнзгий амьсгаа авч байснаа 'чи агшчихаа юу?' Хэмээн тэврэлтдээ сая нэг зай аван хэлэх нь тэр.

Үнэхээр энэ залуу чинь яачихаа вэ?

Хөмсгөө атралдуулан өөрөөсөө гарч болох хамаг муухай царайгаа гаргаад цээж рүү нь цохих үед тэр өнөөх дэггүй хайр татам хүүхдийнх аятай инээдээрээ хөхрөөд 'өвдөхгүй байна' гэсэн ээ.

•Seven•JJKWhere stories live. Discover now