Episode 4~[전정국]
•고등학교•
'Хаана хоночхоод ирж байгаа юм' аль болох чимээ гаргахгүйг хичээсээр хаалгаар ороод эргэх үед аав өөдөөс гараад ирэх нь тэр.
Хоолой нь ууртай үед нь гардаг цухалдаж гүйцсэн бүдүүн чанга хоолой биш харин яг тэр гэж хэлэхийн аргагүй хахир муухай сонсогдох нь тэр.
Уг нь энэ хоолойг сонсоно гэдэг ховор үзэгдэл л дээ... гэвч миний болдоггүй энэ зан гэм гэмхэн түүний энэ хоолойгоор зэмлэл хүртдэг гэхэд хилсдэхгүй.
'Найзындаа хоносон юм' дуу гаргахгүй нь тулд өөрөө ч анзааралгүй хумьж бөхийсөн байсан нуруугаа тэгшлэн түүн рүү харан хэлэх үед аав хөмсгөө бага зэрэг атийлгаж хөмсөгний голоо үрчлээтүүлсээр 'залгаад хэлчих сэтгэл байсангүй юу' хэмээн зандрах аядна.
'Хэзээнээс би танд хамаатай болчхов... аан тийм л дээ таныхаар бол би энэ гэрийн нэг буланд мэдрэл хүн шиг гөлийгөөд сууж байх л хамгийн зөв сонголт...' аавын асуулт аятай үгэнд өөрийн эрхгүй инээд хүрсэндээ ч тэр үү инээсээр түүн рүү харан толгойд хамгийн түрүүнд орж ирсэн үгээ түүн рүү хэлж орхив.
Яах вэ арай хэлж дуусаагүй байсан л даа... толгойд орсон бүх үгсээ хэлж амжихаас ч өмнө толгойнд ^дийд^ гэх бөглүү дуу гарч нүд харанхуйлж хацар болон чих орчим хачин ихээр халуу дүүгэх нь тэр.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14