Episode 7~[전정국]
•고등학교•
'Сэрээрэй' төвөгтэй нь аргагүй дуугарах утсаа аваад чихэндээ наах үед Жонгүгийн намуухан хоолой сонсогдох аж.
Бид одоо хосууд...
Мэдэхгүй юм даа... бид болзож эхлээд аль хэдийн хоёр долоо хоночхож гэсэн ч түүний өглөөний дуудлага намайг инээлгэж, дотор гижигдэм мэдрэмж дотроос нь ундарсаар энэ гурван үг хамгийн түрүүнд толгойд орж ирдэг хэвээрээ.
'Ммм' авиа төдийхнөөр хариу хэлэх үед түүний хөнгөхөн хөхрөх нь сонсогдоно.
'Чиний чих хөөрхөн л дөө гэхдээ би өнөөдөр царайг чинь хархаар залгасан юм' түүний хэлсэн үгэнд багахан гайхширсаар утсаа чихнээсээ холдуулан нүүрнийхээ өмнө барих үед энэ энгийн дуудлага биш харин дүрст дуудлага байсан нь тодорхой болов.
'Новш гэж' хэт нойрмог байгаа учир хэдэн минут нүдээ анивчин түүний өөдөөс харан орондоо хэвтсээр байх үед утсанд минь багахан чичиргээ мэдрэгдэх бөгөөд тогтоод харвал түүний зураг авсан гэх мэдэгдэл байх аж.
Тиймээс л хагас нойртой өөрийнхөө тэнэг зургийг төсөөлөх төдийд хараал урсгалгүй өнгөрч чадсангүй.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14