Episode 10~[전정국]
•고등학교•
'Болгоомжтой явж очоод заавал залгана шүү... мартав аа' сургуулийн үүднээс шууд явахаар болчихсон Жонгүг санаа зовох аятай нэг өгүүлбэрээ олон дахин давтах нь тэр.
'Ойлголоо эндээс ердөө 30 минутын дотор алхаад оччих газар болохоор санаа битгий зов за юу' түүний мөрөн дээр гараа тавин инээмсэглээд такси руу нь түлхэх аядах үед тэр хойш нэг алхсан аа буцаж урагшлан уруул дээр гурав дахиж үнссэн ээ сүүлд нь духан дээр үнсээд гар далласаар таксиндаа суух нь тэр.
Түүнийг харж хэсэг зогсоод өнөөх л шарлаж орхисон чихэвчээ гаргаж зүүгээд гэр лүү алхаж эхлэв.
Гэрийн бараа харагдаад байгаа ч гэр лүү орох хүсэл алга байсанд хажууханд байх хорин дөрвөн цагийн үүдэнд байх сандал дээр суув.
Тэгээд халаасанд байх утсаа гаргаж ирэн өглөө ирэхийнхээ өмнө дарсан дэлгэц дээр байх Жонгүгийн зургийг харж инээгээд ээж рүү залгалаа.
YOU ARE READING
•Seven•JJK
FanfictionБи чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14