Гай гамшиг

619 27 1
                                    

Хаантан! Их оточ морилон ирлээ.

Хаантан сэнтий дээрээ тухлан сууж толгой дохив.

Их тайган: Оруул!

Их оточ бөхийн ёслоод хаан эзний амар мэндийг эрэн,  хаан эзэнтэй тустайлан уулзах учраа айлтгаж ордны авхай,  шивэгчид болон тайган нарыг их өргөөнөөс 20 алхамын зайтай зогсоов.

Хаан эзэн их л нухацтай царай гарган их оточ руу харав.

Их тайган: Айлтга

Их оточ: Хаантан гэж хэлээд 4 хөллөн эвхэрч унав.

Хаан: Айлтгүй хэлэх үгээ бүрэн гүйцэт өгүүл.

Ханхүүгийн талаар таагүй мэдээг их оточ хаантанд айлтгав.

Их оточ: Альфа ханхүүгийн лагшин чилээрхэж их оточ намайг өргөөндөө дуудуулсан билээ. Ханхүүд чадах бүхнээрээ тусласан ч олигтой амжилт олсонгүй. Ханхүү үрийн заяа үнэрлэх тавьлангүй төржээ. Өршөөж хайрла хаантан минь.

Хааны царай арзас хийж их л ууртай болон хувирав.

Хаан: Тэгэхээр ханхүү үргүй гэсэн үг үү? Эмчилж болохгүй юу?

Их оточ: Ханхүүгийн эмзэг эрхтэнээр яр шарх гарах болсон. Үүнийг эмчлэх арга ухааныг одоо хэр нь анагаах ухаанд оточ маарамб олж нээгээгүй билээ.

Хаан: Санаа алдав.

Их оточ: Өршөөж хайрла хаантан минь.

Хаан: Чи энэ талаар хэнд ч мэдэгдэж болохгүй. Ханхүүд ч мэдэгдэж болохгүй. Хэрвээ энэ талаар гадуур цуурхал гарах л юм бол үр удмаар чинь хүйс тэмтрэх болно шүү. Энэ бол хааны зарлиг!.

Их тайган: Хаантан таньд тан авчруулах уу?

Хаан: Тэргүүн сайдыг яаралтай дууд. Нууцаар ордон руу орж ир гэж хэл явуул.

Их тайган: За хаантан.

Тэргүүн сайд хааны зарлиг ёсоор ордонд яаравчлан орж ирлээ.

Хаан ихэд санаа алдан амралтын өргөөндөө ийш тийш холхин зогсож байлаа.

Тэргүүн сайд: Хааны амар мэндийг эрье. Таны тушаалаар мөхөс би ирлээ.

Хаан: Ордонд маш том гарз хохирол ирлээ.

Тэргүүн сайдын царай барайж , хөмсөг нь зангирч хаан руу харц өргөлөө.

Хаан: Угсаа залгамжлах альфа ханхүүг их оточ үргүй гэж хэлэв. Юутай их гай гамшиг вэ?

Тэргүүн сайд: Илааршуулах боломжгүй гэж үү? Алтан ордонд ийм өвчин байхгүй бөлгөө. Ханхүү хаанаас?

Альфа ХанхүүWhere stories live. Discover now