Тан улсын төлөөлөгчид Чусон улсад хүрэлцэн ирэв. Тэднийг гадаад явдлын сайд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байрлах өргөөг нь өөрийн биеэр зааж өгөв.
Үён өргөөндөө гүнжтэй яриа өрнүүлнэ. Гүнж ч түүнийг ширтэх бөгөөд хацарт нь инээмсэглэл тодорсон харагдав.
Үён: Чусон улс аюултай. Үргэлж хамгаалагчтайгаа явах хэрэгтэй. Та омега учир анхаарал болгоомж илүүдэхгүй.
Гүнж: Би ч үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болохоор бүгд л надад шунах нь мэдээжийн хэрэг.
Үён: Хааны зарлигаар бид энд ирцгээсэн. Та үүнийг үргэлж санаж явах хэрэгтэй.
Бүсгүй урдаа суух Үёны гарыг бариад:
Гүнж: Одоо бидний тухай яръя л даа . Улс орны талаар ярьмааргүй байна.
Үёны нүд томрон бүсгүйн гарыг тавиулаад "Бидний дунд юу ч байхгүй , ирээдүйд юу ч болохгүй, Би энэ асуудлын талаар хаан эзэнд хэлсэн нь юм сан"
Гүнж: Үён битгий ингэж бай! Үрчлээтэй болох гэж байгаа юм. Хөөрхөн царайг чинь өдөр бүр л хармаар байна.
Үён хөмсөгөө зангидаж чанга дуугаар "Гүнжтэн минь өргөөндөө морил" гэж хэлэв.
Гүнж: Хайртай шүү ❤️🔥 хөөрхөн убба ганц үнсчихье
Үён: Хурдан гарч яв.
Гүнж: Хмммм. Ааштай гэдэг нь ...
Үүний дараа Тан улсын зочдыг угтаж авсан том найр хийцгээв.
Бүгд л Тан улсын гүнжийн сайхныг шагшин магтана. Сан хааны нүд ч аль хэдийн бүсгүй рүү туссан байх бөгөөд ёжтой нь аргагүй түүнээс харцаа салгасангүй.
Харин Үён бүгдийг ажиглах бөгөөд хааны хатдын зүг харвал Жан Вонён сууж байхыг олж харав.
Түүнийг харахад өөрчлөгдсөн зүйл нэг ч үгүй . Гэвч бүсгүйн дулаан харц үнэхээр хүйт даамаар хүйтэн болсон байлаа.
Үён санаа алдан урдаа байх дарснаас сөгнөв.
Удахгүй найр наадах эхлэж бүгд хөгжилдөж найралцгаав.
Вонён хааны бага хатны сууринд сууж бөгөөд хаантай их л дотно харагдана.
Үён дотроо байж ядан гараа чанга гэгч нь атгав.
Үён сархад уух үедээ Чёл бүлгэмийн толгойлогчыг торгон цэргийн жанжин болгосныг олж харав. Ордон тэр чигтээ их хатны хүмүүсээр дүүрсэнийг хараад бүгдийг нь устгах болно гэж өөртөө андгайлав.